АХМАДУУД САНАЛАА ИДЭВХТЭЙ ӨГЧ БАЙНА

2016-10-19  

Баянзүрх дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн 14-р хорооны 1796-р хэсэгт МАН, АН, ИЗНН, БНН-уудын дөрвөн мандаттай явагдаж байна. Нийт санал өгөх иргэдийн тоо 2667, зөөврийн хайрцгаар нийт 12 сонгогч өгөх байснаас 9 сонгогчийн саналыг авчээ.  

Ахлах зохион байгуулагч Б.Удвалаас санал хураалтын үйл явцыг тодруулахад “Санал хураах бэлтгэл ажлыг 100 хувь хангаж ажилласан. Санал хураах байранд ахлах зохион байгуулагч нэг, зохион байгуулагч зургаа, ажиглагч гурав, иргэний бүртгэлийн төлөөлөгч хоёр нийт арав гаруй хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Санал хураалт өглөөний 07:00 цагт эхэлсэн. 09:10 цагийн байдлаар санал хураалт 3 орчим хувьтай явагдаж байна. Санал хураалтын явц одоогийн байдлаар ямар нэг зөрчил гараагүй хэвийн явагдаж байна.” гэж байлаа.

Бидний орсон дараагийн хэсгийн хороо болох Хан-уул дүүргийн 1-р тойргийн 1992-р хэсгийн санал авах байранд 09.00 цагийн байдлаар 2,29 хувийн ирцтэй санал өгч байгаа иргэдийг насны байдлаар авч үзвэл 50-аас дээш насныхан саналаа түлхүү өгч байлаа. Энэ хэсгийн хороонд нийт 4 намын төлөөлөл нэр дэвшсэн бөгөөд 2 мандатын төлөө өрсөлдөж байгаа юм байна. 

Иргэн таны сонголт ирэх дөрвөн жилд хороо дүүргийнхээ, аймаг орон нутгийнхаа хөгжлийг урагшлуулж чадах уу, эсвэл бахь байдгаар нь авч үлдэх үү гэдгийг шийдэх учраас та  саналаа заавал өгөөрэй. 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
zochin:zaluuchuud sanalaa idewhtei uguusei 2016-10-19
САРУУЛ:БИТГИЙ ДАХИУЛЧИХААРАЙ ХҮМҮҮСЭЭ. СОНГУУЛЬ ГЭЖ СОНСМООРГҮЙ Л БАЙНА ШҮҮ ДАХИАД. 2016-10-19
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?