ХАР ТАМХИНЫ ХЭРЭГЛЭЭГ ХЯНАЛТААСАА АЛДСАН УУ?

2016-10-20  

Эрүүгийн цагдаагийн газрын Хар тамхитай тэмцэх хэлтсийн албан хаагчид Тагнуулын ерөнхий газартай хамтран энэ сарын 12-ны өдөр хар тамхи, мансууруулах бодис хууль бусаар бусдад зарж борлуулж байсан бүлэг этгээдүүдийг илрүүлжээ.

Тодруулбал : Иргэн А, Д, М нар Сонгинохайрхан дүүргийн 19-р хорооны нутаг дэвсгэрт хар тамхины төрөлд орох ICE буюу мөс гэх бодисыг хууль бусаар бусдад зарж борлуулж байсан байна Уг этгээдүүдийг эрүүгийн хуулийн тусгай ангийн 192.2–т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа аж.

Шалгалтын явцад ашиг олох зорилгоор уг мансууруулах бодисыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг оролдсон болохыг илрүүлжээ. Иргэн Б-д ШШГЕГ-ын харьяа 461-р хорих ангид цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авч мөрдөн байцаалтын ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байгаа гэнэ.

Мөн эрүүгийн цагдаагийн газар Хар тамхитай тэмцэх хэлтсийн албан хаагчид Иргэний агаарын тээврийн цагдаагийн хэлтэс Буянт ухаа дахь гаалийн газартай хамтран хар тамхи хууль бусаар нэвтрүүлсэн этгээдүүдийг баривчилжээ. Өнгөрсөн сарын 23-ны өдөр хар тамхи хууль бусаар нэвтрүүлсэн хоёр этгээдийг барьж эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн байцаах ажиллагаа явуулж байгаа аж.

 

 

А.ГАНТУЯА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
hagi:tsaazal 2016-10-20
Соко:Ёстой эргүү гарууд 2016-10-20
Цаазал:Нээрээ иймэрхүү юмнуудыг хатуу цээрлэл оногдуулж гэмээ нь дараагийнх нь үгүй болно шүү дээ... 2016-10-20
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?