ОРЧЛОНГ ТАНЬЖ ЯВАА ХҮҮХДҮҮД ТҮЛЭГДСЭЭР БАЙХ УУ ?

2016-10-20  

Бага насны хүүхдүүд түлэгдэх явдал буурахгүй харин ч өсөх хандлагатай байна. Өнөөх л эцэг эхийн хайхрамжгүй үйлдлээс болж хоёрхон хоногийн дотор бага насны гурван хүүхэд түлэгджээ. Тэд бүгд ой хүрсэн хүүхдүүд байгаа нь харамсалтай. Тодруулбал тэдний 2 нь халуун хоол цайнд хүзүү, цээжин бие болон бөгсөн хэсгээрээ түлэгдсэн бол, гэрт нь гал гарсны улмаас 11 сартай хүү түлэгдэн ГССҮТ хүргэгдэн эмчлүүлж байна. Хэлж ярьж анхааруулсаар байтал энэ төрлийн хэрэг буурахгүй байна гэж албаныхан анхааруулан сануулсаар...

Нийслэлийн хэмжээнд он гарсаар гал түймрийн улмаас 7 хүүхэд түлэгдэж, 4 хүүхэд нас барсан байна. Нийслэлийн Онцгой байдлын газрын албан хаагчид гал түймрийн дуудлагад цаг алдалгүй шуурхай ажилласнаар нийт 27 хүүхдийг гал түймэрт өртөж, эрүүл мэнд, амь насаа алдахаас авран хамгаалсан байна.

Эцэг эх, томчуудын хайхрамжгүй байдлаас бага насны хүүхдүүд гал түймэрт өртөж түлэгдэж, гэмтэж, эрүүл мэнд амь насаа алдсан тохиолдол гарч байгаа тул нийт эцэг эхчүүд, томчуудыг гэр, орон байрныхаа галын аюулгүй байдлыг хангаж, ахуйн ослоос урьдчилан сэргийлж бага насны хүүхдэд тавих хараа хяналтыг сайжруулах, харгалзах хүнгүйгээр гэрт нь цоожилж үлдээхгүй байж, хүүхдэд тавих хараа хяналтаа дээшлүүлэхийг ЦЕГ, НОБГ-аас анхааруулж байна.

 

 

О.НАНСАЛМАА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?