ЭРЭН СУРВАЛЖЛАГДАЖ БАЙСАН ГУРВАН ЭТГЭЭДИЙН 2 ДАХЬ НЬ БАРИГДЖЭЭ

2016-10-20  

Сүхбаатар дүүргийн 1-р хороонд энэ сарын 9-10-нд шилжих шөнө ноцтой зэвсэгт дээрмийн гэмт хэрэг гарсан талаар бид өмнө нь мэдээлсэн. Энэ гэмт хэргийг голлон зохион байгуулсан дөрвөн этгээдийг Цагдаагийн байгууллага шуурхай илрүүлж, цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээг авсан.

Тэгвэл уг гэмт хэрэг дээр гурван хүнийг улсын хэмжээнд эрэн сурвалжилж байгаа талаар ЦЕГ-аас мэдээлсэн билээ.

Эрэн сурвалжлагдаж байсан С.Галбадрах гэгчийг Орхон аймгийн нутаг дэвсгэрээс баривчилсан бол Нямгэрэл овогтой Билэгбаатарыг СХД-ийн нутаг дэвсгэрээс саатуулан баривчилж эрэн сурвалжлах ажиллагааг зогсоолоо. Хэрэгт холбогдсон Батбаатар овогтой Насангэрэлийг үргэлжлүүлэн эрэн сурвалжилж байна.

 

 

Б.БАТБААТАР

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
sd:orshooloor garsan eruugiin elementyyd ,odoo yaay gehev dee, 2016-10-20
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?