МОНГОЛ УЛС ОЛИМПООС АНХ МЕДАЛЬ ХҮРТСЭН ТҮҮХЭН ӨДӨР

2016-10-20  

1968 оны энэ өдөр буюу аравдугаар сарын 20-нд Монгол Улсын гавьяат тамирчин, Ардын багш Чимидбазарын Дамдиншарав “Мехико-1968” олимпоос чөлөөт бөхийн 52 кг жинд хүрэл медалийн болзол хангаж, Монгол Улсын медалийн салхийг анх хагалсан юм.

Тэртээ 1968 оны олимпоос хойш Монголын тамирчид хоёр алт, 10 мөнгө, 14 хүрэл медаль хүртээд байна. Сонирхуулахад: “Мехико-1968” олимпод Монгол Улсаас эх орноо төлөөлж 16 тамирчин өрсөлдсөнөөс чөлөөт бөхийн 52 кг жинд Ч.Дамдиншарав, 70 кг жинд Д.Сэрээтэр, 78 кг жинд Т.Артаг нар хүрэл, 87 кг жинд Ж.Мөнхбат мөнгөн медаль хүртэж, олимпийн тэнгэрт эх орныхоо төрийн далбааг мандуулсан юм. Өдгөө 72 настай Ч.Дамдиншарав гуай чөлөөт бөхийн “Арслан” клубт өсвөрийн тамирчдыг дасгалжуулж байна.

 

 

Б.БАТБААТАР

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?