МОНГОЛЫН АНХНЫ ХҮҮХДИЙН МУЗЕЙ

2016-10-20  

Монголд анх удаа “Багачуудийн Үзэсгэлэн” Шангри-Ла худалдааны төвийн гурван давхарт үүд хаалгаа нээхэд бэлэн болжээ.

Музей гэхээр таны санаанд юу ордог вэ? Хуучны эдлэл хэрэглэл, элдэв амьтны чихмэл, шилний цаана тавьсан ховор үзмэр. Мөн энд тэнд “Гар хүрэхийг хориглоно” хэмээн анхааруулсан зар, хоорондоо шивнэлдэж ярьдаг чимээ шуугиангүй намбалаг орчин байдаг байх.

Тэгвэл “БАГАЧУУДЫН МУЗЕЙ” маань эсрэгээрээ 2-7 насны хүүхдүүд үе тэнгийнхээ хүүхдүүдтэйгээ хамтран зөвхөн томчуудын хийдэг барилга, гадаад засал, өрөөний дизайн гэх мэт зүйлсийг өөрийн гараар хийж үзэх шуугилдаж, тоглох боломжтой. Та уг музейд ирснээр хүүхэдтэйгээ тоглож наадаж байхдаа ахуйн зүйлсүүдтэй хүүхдүүдээ танилцуулах боломжтой.

Хүүхдийн музейн хэвлэл мэдээлэл хариуцсан ажилтан Т. Оюунтүлхүүр :"Бид 9 сарын хугацаанд уг музейг байгуулахаар ажиллаа. Манай музей бол Монголд анхдагч бөгөөд 10-р сарын 22-23 ны өдрүүдэд үүд хаалгаа нээхэд бэлэн болоод байна. Манай музей хүүхдүүд эцэг эхтэйгээ хамтарч тоглож, танилцах боломжтой гэдгээрээ бусад үзмэр, музейгээс онцлог талтай” гэлээ.

Музейн үзмэрийг тоног төхөөрөмж зохион бүтээж, үйлдвэрлэдэг “TOBOGGAN DESIGN” хэмээх дэлхийн томоохон компанид үйлдвэрлэсэн бөгөөд бүгд модон нийцтэй, хүүхдийн биед харшил өгөхгүй эд материалуудаар хийгдсэнээрээ давуу талтай юм байна.

Үзмэрийн видео бичлэгийг доорх линкээр үзнэ үү

 

 

А.ГАНТУЯА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Цоогий:Яасан аятайхан юм нээгдэх гэж байгаан бэ. Үнэ нь гайгүй л байгаасай билээ. Хүүхдэд зориулсан бүхэн үнэтэй байдаг. 2016-10-20
eenkhee:yasn huurhun yum beee 2016-10-20
Наагий:Энэ хүүхдийн музей ажилж бгаа юу маргааш хүүхдэдээ үзүүлж болохуу утас нь бнуу хариу 2019-03-02
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?