Х.БАТ-ЯЛАЛТ : ИРГЭД ШУДАРГА БУС ЯВДЛААС БОЛЖ ХОХИРСООР БАЙНА

2016-10-20  

Иргэдийн шударга шүүх ТББ-аас Шударга нийгэм байгуулах ард нийтийн хүсэл эрмэлзлийг баталгаажуулах “Ард нийтийн санал асуулга зохион байгуулах хөдөлгөөн” өрнүүлэх болсноо мэдэгдлээ.

Иргэдийн шударга шүүх ТББ-ийн тэргүүн Х.Бат-Ялалт : “Хэдийгээр бид үндсэн хуулиндаа шударга ёс, хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн, тэгш эрхийг хангасан нийгмийг байгуулахаар хуульчилсан боловч бодит амьдрал дээр нийгмийн бүхий л салбарт хүний эрх, эрх чөлөө зөрчигдөж байна. Үүнийг бид өөрсдөө таслан зогсоох хэрэгтэй” хэмээн мэдэгдэв. Иргэдийн Шударга шүүх төрийн бус байгууллагаас “Та шударга нийгэмд амьдарч чадаж байна уу” хэмээх агуулгатай 300 хүнийг хамруулсан судалгаа явуулсан байна. Судалгаанд оролцогчид 100% шударга нийгэмд амьдрахыг хүсч байгаа, 96% нь өөрсдийгөө шударга нийгэмд амьдарч чадахгүй байна хэмээн дүгнэсэн бол 91.2% нь шударга бус явдлаас болж хохирсон хэмээх дүгнэлт гаржээ. Ард иргэдийнхээ итгэлийг алдсан, шударга бус нийгмийн өөрчлөхийн тулд бид ард иргэдтэйгээ хамтран тэмцэх болно хэмээн иргэдийн шударга шүүх ТББ-аас мэдэгдлээ.

 

 

 

А.ГАНТУЯА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?