ЦАХИМААР 20 ИРГЭНИЙГ ЗАЛИЛЖЭЭ

2016-10-20  

1. Эрүүгийн цагдаагийн газрын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид ХУД-ийн 6-р хороонд оршин суух эрхэлсэн тодорхой ажилгүй 20 настай Б гэгч нь интернет орчинд бусдын фэйсбүүк хаягийн нууц үгийг хууль бусаар олж аван, түүгээрээ 12 удаагийн үйлдлээр нийт 20 иргэнийг мэхэлсэн гэмт хэрэг үйлдсэн болохыг илрүүлж МУ-ын ЭХТА-ийн 148.1, 135.1-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгахаар ХУД-ийн цагдаагийн 2-р хэлтэст шилжүүлэн өгчээ.

2. Мөн БЗД-ийн 16 хороонд оршин суух эрхэлсэн тодорхой ажилгүй 23 настай А, СБД-13-р хороонд оршин суух эрхэлсэн тодорхой ажилгүй 43 настай эрэгтэй М, БЗД-ийн 6-р хороонд оршин суух эрхэлсэн тодорхой ажилгүй 28 настай С нар гадаадын иргэнтэй цахим орчинд танилцаж, уулзаж биед нь халдан, айлган сүрдүүлж их хэмжээний мөнгө, эд зүйлийг нь дээрэмдэн авсан гэмт хэргийг илрүүлжээ.

Хэргийг МУ-ын ЭХТА-ийн 147.2-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгүүлэн ЧД-ийн цагдаагийн 1-р хэлтэст шалгуулахаар шилжүүлэн ажиллаж байна. Сэжигтнүүд буруутай нь тогтоогдвол 135, 148, 147 дугаар зүйлд зааснаар арван жил хүртэлх ялаар шийтгүүлнэ.

Сүүлийн үед цахим орчинд гэмт хэрэг ихээр үйлдэгдэх болсон тэр дундаа залилангийн хэрэг дийлэнх хувийг эзэлж байна. Иймээс иргэд та бүхэн цахимаар хүнтэй танилцах улмаар уулзах, бараа бүтээгдэхүүн захиалахдаа анхаарал болгоомжтой байхыг цагдаагийн газраас анхааруулж байна. 

 

 

А.ГАНТУЯА

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?