ЖИЛ ИРЭХ БҮР ДОТООДЫН ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙН БОРЛУУЛАЛТ БУУРСААР БАЙНА

2016-10-21  

Ноос ноолуур, хэвлэл, арьс шир үйлдвэрлэгчдийн нэгдсэн үзэсгэлэн арав дахь жилдээ “Мишээл” экспо худалдааны төвд нээлтээ хийлээ. 

Тус үзэсгэлэнгийн үеэр бүтээгдэхүүнүүд үйлдвэрийн үнээр болон 5-50 хувийн хямдралтай худалдаалагдаж байна. Үзэсгэлэнг сонирхож байгаа иргэд дотооддоо үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүнүүдийг чанартай, өнгө үзэмж сайтай байгаад сэтгэл хангалуун байв.

Харин тус үзэсгэлэнд оролцож байгаа үйлдвэрлэгчид борлуулалт өмнөх жилүүдийн үзэсгэлэн худалдаанаас тааруу байгааг хэлж байлаа.

Хорго Кашмир ХХК менежер Ч.Оюунчимэг : “Манай компани 40 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Сардаа 1000 гаруй ширхэг бүтээгдэхүүн үйлдвэрлэж, гурван сая төгрөгийн борлуулалт хийдэг. Харин сүүлийн үед борлуулалт муу байгаа.

Энэ нь үйлдвэрлэлтэд сөргөөр нөлөөлж байна. Хүйтний улирал эхэлж байгаа болохоор борлуулалт сайжрах байх” гэж байлаа. 

Тус үзэсгэлэн энэ сарын 20-24 хооронд үргэлжлэх бөгөөд та бүхэн үзэсгэлэнд хүрэлцэн ирснээр дотоодын үйлдвэрлэгчдийн үйлдвэрлэсэн чанар сайтай, өнгө үзэмжийн өргөн сонголттой намар өвлийн арьсан, ноолууран хувцас хэрэглэлийг сонгон авах боломжтой хэмээн зохион байгуулагчид хэлж байна.

 

 

Б.БАТБААТАР

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?