ТОМЧУУДЫН БУРУУ ҮЛГЭР ДУУРАЙЛАЛААС БОЛЖ ХҮҮХДҮҮД АМЬ НАСАА АЛДСААР БАЙНА

2016-10-21  

Улсын хэмжээнд 2016 оны эхний 9 сарын байдлаар зам тээврийн осол, хэргийн улмаас 45 хүүхдийн амь нас хохирч, 959 хүүхэд хүнд, хөнгөн гэмтсэн байна. Үүнээс нийслэлийн хэмжээнд 3 хүүхдийн амь нас хохирч, 785 хүүхэд гэмтжээ. Насны байдлаар нь  үзвэл 0-14 насны хүүхдүүд хамгийн их буюу 85,7%-ийг эзлэж байна.

Хүүхэд өртсөн зам тээврийн ослын тоон мэдээллээс үзэхэд нийслэлд явган зорчигч хэлбэрээр, орон нутгийн замд тээврийн хэрэгслээр зорчиж байх үедээ буюу эцэг эх, асран хамгаалагчтайгаа явж байхдаа осолд өртөж амь нас, эрүүл мэндээрээ хохирсон байна. Энэ нь эцэг эх, асран хамгаалагч нарын хайхрамжгүй, хэнэггүй байдал, буруу дадал зуршил /бага насны хүүхэддээ тавих хараа хяналт сул, харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулдаг, тээврийн хэрэгсэлд хүүхдийг буруу тээвэрлэдэг гэх мэт/-ууд дийлэнх хувийг эзэлж байна.

ХҮҮХДҮҮДЭД СУРГААЛИАС ГАДНА ҮЛГЭР ЖИШЭЭ БАЙДАЛ ХАМГИЙН ИХ НӨЛӨӨЛДӨГ

Иймд эцэг эх, жолооч та бага насны хүүхдээ харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх, тэдэнд тавих хараа хяналтаа сайжрууулж, замын хөдөлгөөнд аюулгүй зөв оролцох мэдлэг, дадлыг тогтмол хэвшүүлж байхыг Замын цагдаагийн албанаас зөвлөж байна. 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
zochin:jaahan hariuts****tai baimaar yumaaa 2016-10-21
Сэргэлэн:Энэ ёстой үнээн. Томчууд хүүхдээ дагуулаад зам товчло гээд гарцгүй газраар гардаг. Энэ чинь л буруу үйлдэл шүү дээ. 2016-10-21
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?