ХОЁР ЖОЛООЧ НАС БАРЖЭЭ

2016-10-21  

2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Замын цагдаагийн албаны ЖШУХ дээр нийт 304 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 231 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 9 бүртгэгдэж 1 хүний амь нас хохирч 9 хүн хүнд хөнгөн гэмтсэн. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осолд холбогдсон жолооч 1, явган зорчигч 1. Зам тээврийн осолд сургуулийн насны 2, Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 34 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажилласан.

Тухайлбал : БЗД-ийн нутаг Энхтайваны өргөн чөлөө, “Гжель”-ийн хойд замд марк, дугаар нь тодорхойгүй авто машины жолооч нь Нийслэлийн зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын Maz 215067 автобустай мөргөлдөж автобусны зорчигч 15 настай эмэгтэй Б гэмтсэн ба жолооч ослын газрыг орхиж зугтаажээ.

Мөн ЧД-ийн нутаг Сурагчийн 49-р гудамжинд H.Verna маркийн авто машины жолооч Н онхолдож жолооч 57 настай эрэгтэйн амь нас хохирсон байна.

Орон нутагт Төв аймгийн Сэргэлэн сум, Улаанбаатар хотоос Дундговь аймаг явах чиглэлийн 101 км шонгийн орчим Жаргалан гэх газар асфальтан замд Э жолоочтой N.X-Тrail маркийн авто машин онхолдож жолооч 74 настай Э-ийн амь нас хохирчээ.

 

 

ЗАМЫН ЦАГДААГИЙН ГАЗАР

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?