ШҮЛСЭЭ ХАЯААД БАЙДАГ ХҮМҮҮСИЙГ ИРГЭД НЬ ӨӨРСДӨӨ ТОРГОЁ

2016-10-21  

Эрүүл ахуйн тухай хуулийн шинэчилсэн найруулгаар гудамжинд шүлс, нус, цэрээ хаясан тохиолдолд 5000-10000 төгрөгөөр торгоно гэсэн заалт энэ оны 2-р сард орсон. Гэтэл өнөөдөр автобусны буудал дээр 5 хүн тутмын 3 нь шүлсээ хаяж байгаа нь ажиглагдаж байна.

Хууль батлагддаг, гэтэл хэрэгжүүлдэг, шалгадаг ажлын алба сул учраас Монголын хууль 3 хоног гэсэн яриандаа дасчихаад 3 хоног хэрэгжүүлсэн болчихоод л хаячихдаг. Хууль батлагдаад 8 сар болж байхад хүмүүс нь ч шүлсээ хаясаар, цагдаа нар нь ч тоохоо больсон.

Энэ хуулийн хэрэгжилтийг хянадаг газар байна уу?. 

Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн жолооч оноогоо хасуулсаар эцэст нь жолоо барих эрхээ хасуулдаг. Энэ заалт жолооч нарын зүрхэд орсон. Яг энэний жишгээр шүлсээ хаяаад байдаг хүмүүсийг цагдаа нар нь дийлэхгүй байгаа юм бол иргэд нь өөрсдөө торгоё л доо. Эсвэл автобусны буудлын ойролцоо үйлчилгээ явуулдаг аж ахуй нэгжээс хяналт тавиад, орчныхоо бохирдлыг бууруулахад, хүмүүсийн ухамсрыг дээшлүүлэхэд анхаарал хандуулъя. 

Манай хууль тогтоогч нар хууль гаргасан болоод л хаячихна. Яах гэж баталлаа, юуны тулд ийм асуудал хөндлөө гэдгээ эргээд бодохгүй юм даа. Шүлсээ хаядаг хүмүүсийн дийлэнх нь тамхи татдаг залуус байдаг байна.

Иргэн Х “Би шүлсээ хаядаг хүмүүсийг соёлгүйгээр нь дуудаад л боль гэж хэлдэг. Гэтэл өмнөөс зодчих нь холгүй “Танай хүүхэд чинь ч ийм хүн болно” гээд хэнэггүй хариулах залуус ч тааралдаж байсан” гэлээ. 21-р зууны Монголын залуусын хотын соёл үнэхээр ийм дээрээ туллаа гэж үү.

Харин ТҮК-ийн ажилчид энэ талаар хэлэхдээ “Бид өглөө эрт босоод л бүгдийг нь цэвэрлэчихдэг. Эргээд 1 цагийн дараа ирэхэд л дүүрэн тамхины иш, шүлс нус цэр болсон газар угтдаг” гэсэн юм.

Иргэд өөрсдийн ухамсар муутайгаас, хотын соёлыг өөрөө бүтээж байгаа гэдэг бодол байхгүйгээс болж хууль нь гууль болж, орчин нь бохирдож цаашлаад өвчин тусч байна. Хуулийг иргэд мартлаа. Хууль хяналтын байгууллагаас энэ хуулийн хяналтыг дээшлүүлж, арга хэмжээ авахыг шаардаж байна.

 

 

О. НАНСАЛМАА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Бямбаа Самдан:Шүлсээ хаядаг залууст би хэлдэг, загнадаг, эсвэл муухай харчихдаг. Миний үгэнд ороод л байдаг юм. Даанч хэлдэг хүн цөөхөн л дөө. Залуус, банди нар, эрчүүд л шүлс, цэрээ голцуу хаяж заваардаг ш дээ. Мань мэт нь хэлснээс охид, бүсгүйчүүд хэлбэл илүү үр дүнтэй болов уу гэж бодогдох юм. Ирэх жилийн хотын төсөвт "торгуулиас орох орлого" төлөвлөсөн гээ биз дээ. Дарвайтал нь торгооч, эсвэл олон нийтийн газрыг цэвэрлүүлээч. Тэгвэл манайхан аймхай юм чинь дорхноо болино. Эсвэл "баримттай матаасыг худалдаж авна" гэвэл энэ ****ийн матаачид хийх ажилтай болно доо. 2016-10-21
222525:хууль угаасаа гууль ш дээ 2016-10-24
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?