“Чингис хаан” одонг Монгол Улсын Гавъяат жүжигчин, дуучин Г.Ариунбаатар хүртэхээр болжээ.
Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн Их танхимд “Чингис хаан” одонг хүртэх эрхмийн нэрийг ийнхүү зарлалаа. Анх 2005 онд МУ-ын анхны Ерөнхийлөгч П.Очирбат энэхүү одонг хүртэж байсан юм. Түүнээс хойш ихэвчлэн улстөрч, эрдэмтдэд одонг гардуулдаг байсан бол энэ жил анх удаа урлагийн зүтгэлтэн хүртэж байгаагаараа онцлог юм.
Одонг эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр буюу 10 сарын 31-нд гардуулах юм байна.
О.НАНСАЛМАА