Өчигдөрхөн Цагдаагийн байгууллага 2 дахь этгээд С.Галбадрах гэгчийг Орхон аймгийн нутаг дэвсгэрээс баривчилсан бол өнөөдөр Батбаатар овогтой Насандэлгэрийг БГД-ийн нутаг дэвсгэрээс саатуулан баривчилж эрэн сурвалжлах ажиллагааг зогсоолоо гэж Цагдаагийн газраас мэдээллээ.
Эрэн сурвалжилж байсан этгээдүүдийг баривчлах үед дээрмийн хэрэг үйлдэхэд ашигласан зүйлсийг эд мөрийн баримтаар хураан авсан байна. Мөн алдагдсан мөнгөний тухайд мөрдөн байцаалтаар тогтоох юм байна.
Б.БАТБААТАР