"МОНГОЛ ЗАН ҮЙЛ, СОЁЛ" ОЛОН УЛСЫН АНХДУГААР СИМПОЗИУМ ЭХЭЛЛЭЭ

2016-10-22  

2016 оны 10-р сарын 21-22-ний өдрүүдэд Бээжин хотноо болох "Монгол зан үйл, соёл" олон улсын анхдугаар симпозиум Бээжингийн "Төвийн Үндэстний Их Сургууль"-д нээлтээ хийлээ. Нээлтийн ёслолд Монгол, Орос, Чех зэрэг орнуудын 10 гаруй эрдэмтэд болон "Төвийн үндэстний их сургууль”, Бээжингийн Их Сургууль, Бээжингийн утга зохиол судлалын төв, "Баруун Хойдын Үндэстний Их Сургууль", "Шинжааны Их Сургууль" зэрэг их дээд сургуулийн 60 гаруй судлаач оролцож байна.

Нээлтийн ёслолыг ӨМБИС-ийн профессор Оч, ТҮИС-ийн Монгол хэл утга зохиолын салбарын эрхлэгч Цогт нар нээж үг хэллээ. Мөн тус симпозиумд оролцож байгаа ТҮИС-ийн намын хорооны нарийн бичгийн даргын орлогч Дао Бо, ӨМБИС-ийн орлогч захирал Зоригт, Хятадын НШУА-ийн үндэстний утга зохиол судлах газрын дарга Цогжин, Монгол Улсын СУИС-ийн тэргүүлэх профессор С.Дулам нарын эрдэмтэд баяр хүргэж үг хэлсэн юм.

Тус симпозиумд 70-аад эрдэмтэн судлаачид монгол зан үйл, соёл судлалын тойронд оршиж буй асуудал, ирээдүйн судалгааны хандлага зэрэг сэдвээр тусгай илтгэл тавьж, хэлэлцүүлэг хийнэ.

 

Эх сурвалж : http://mongol.cri.cn/

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?