100 ГАРАН АХМАД 4 КМ АЛХЛАА

2016-10-22  

Эрүүл мэндийн сайдын 356 тоот тушаалын дагуу Ахмадын эрүүл мэндийг дэмжих сарын хүрээнд нийслэлийн ахмад настнуудыг биеийн тамир спортын хороонд татан оролцуулах, эрүүл амьдралыг сурталчлах, ахмад залуучуудын харилцааг сайжруулах зорилгоор “Эрүүл мэнд-явган аялал"-ыгзохион байгуулж байна.

Явган аяллыг Геронтологийн үндэсний төв, Нийслэлийн ахмадын хороо, НЭМГ, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн хамтран зохион байгуулж байгаа бөгөөд үйл ажиллагааны хүрээнд дасгалын үзүүлэх тоглолт, хөгжөөнт тэмцээн, уралдаан зохион байгуулагдах юм.

Геронтологийн үндэсний төвийн мэргэжилтэн Т.Энхзул : "Ахмадын эрүүл мэндийг дэмжих сарын хүрээнд Геронтологийн үндэсний төвөөс “Хөдөлгөөн - эрүүл мэнд” явган аяллыг зохион байгуулж байна.

Ахмадууд маань Сүхбаатарын талбайгаас Үндэсний цэцэрлэгт хүрээлэн хүртэл явган аялал хийнэ. Бид эрүүл мэндийн тусламж, цагдаа хамгаалалт гээд аюулгүй байдлыг сайн хангасан байгаа. Ирэх жилээс ууланд алхах, аяллаар явах гэх мэтээр үйл ажиллагаагаа өргөжүүлж жил болгон зохион байгуулах бодолтой байгаа" гэж байлаа.

Дүүрэг бүрээс багадаа л 25-30 ахмад ирсэн байх бөгөөд, эрүүл хөдөлгөөн, эрүүл амьдрал хэмээн бичсэн уриа, лоозон барьж идэвхтэй нь аргагүй Хурдан явъя, алхъя хэмээн хоорондоо хөөрөлдөж байлаа.

“Эмээ нь иймэрхүү үйл ажиллагаанд их идэвхтэй оролцдог. Сар бүр иймэрхүү арга хэмжээ зохион байгуулж байвал ахмадууд бидэнд их хэрэгтэй л юм” гэж Сүхбаатар дүүргээс оролцогч өндөр настан сэтгэгдлээ хуваалцсан юм.

Уг явган аяллыг Ахмад настнууд болон залуучуудын холбоог сайжруулах зорилготой гэж байгаа ч ирсэн залуучууд гарын арван хуруунд багтахаар цөөн харагдаж байв. Сүүлийн жилүүдэд таргалалт, цусны даралт ихсэх өвчлөлүүд залуусын дунд ихээр дэлгэрэх болсон. Энэ нь хөдөлгөөний эрүүл мэнд, дутсантай нэг талаараа холбоотой байдаг байна.

 

 

А.ГАНТУЯА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?