ҮНЭНЭЭ ХЭЛЦГЭЭЕ, “БИ Ч БАС ӨЛСӨЖ БАЙНА”

2016-10-23  

CONTROL.MN сайт “Д.Уламбаяр : МСҮТ-ийн оюутнууд сонгуулийн санал өгөх насанд хүрээгүй болохоор биднийг ингэж алаг үзэж байна” гэсэн гарчигтай сурвалжлага уншигчиддаа хүргэсэн билээ. Тэр өдөр МСҮТ-ийн сурагчдад тэтгэлгийн 70000 төгрөг олгохыг зогсоосон шийдвэрийг эсэргүйцэж жагсаж байсан юм.

Жагсагчид дунд “Өлсөж байна” гэсэн нэлээд содон лоозон барьсан нэгэн охин зогсож байсан билээ. Түүнээс хойш тэр охины зураг сошиалд цөөнгүй хүний анхааралд өртөж тэдний хэл амаа билүүдэх шалтаг болсонд дургүйцэж “Хамаг Монгол” МСҮТ-ийн Захирал Д.Уламбаяр нүүр номын хуудастаа "ҮНЭНЭЭ ХЭЛЦГЭЭЕ, БИ Ч БАС ӨЛСӨЖ БАЙНА” гэсэн гарчигтай нэлээд том бичлэг оруулжээ.

Тэрээр үзэл бодлоо илэрхийлж үнэнээ хэлсэн охиныг битгий бөөрөнхийлөөч яг үнэндээ өнөөдөр би ч бас өлсөж байна гэж нууж нэрэлхэлгүй өөрийн амьдрал болоод улс оронд болж байгаа ядуурал, ажилгүйдэл, хямрал, хариуцлагагүй байдлыг тоймлон бичжээ.

Мөн Д.Уламбаяр баярлаж талархсанаа ч нуулгүй “Үнэнээ хэлэх болсон шалтгаан маань : Хэдхэн хоногийн өмнө МСҮТ-ийн багш нар, захирал удирдлагууд, хүүхдүүд өөрсдийнхөө эрх ашгийг хамгаалж МАН-ын байрны өмнө жагсаал хийсэн. Цуглааны талаар хүмүүс эерэг, сөрөг янз бүрийн хандлагаар үзэл бодлоо илэрхийлсэн нь харагдана. Энэ нь ч зүй ёсны асуудал биз.

Энэ үйл явцыг хамгийн эерэгээр хүлээн авч тодорхой шийдвэр гаргасан хүний нэг бол Монгол улсын төрийн тэргүүн байлаа. Тэр Монгол улсын Ерөнхийлөгчийн хувиар УИХ, Засгийн газар, холбогдох албаны хүмүүст МСҮТ-д суралцаж байгаа хүүхдүүдийн тэтгэлгийг үргэлжлүүлэн олгох, үүнд шаардагдах 30.0 тэрбум төгрөгийг 2017 оны төсөвт суулгахыг холбогдох газруудад үүрэг болгожээ. Биднийг ойлгож, бас тоож дэмжсэн Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж болон түүний зөвлөхүүд, Ерөнхийлөгчийн Тамгын газарт МСҮТ-үүдэд суралцаж байгаа 42,0 мянган хүүхдүүд, оюутан залуучууд, 5,0 мянга гаруй багш ажилтнуудын нэрийн өмнөөс баярлаж талархсанаа үүгээр дуулгая.” гэж бичсэн байлаа. Энэ талаар дэлгэрүүлэн уншихыг хүсвэл “Уламбаяр Улмаа Дагвадорж” гэсэн хаягтай нүүр номын хуудас руу зочлоорой.

 

 

Б.БАТБААТАР

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
marlaa:Unen baidliig helj uzel bodloo ilerhiilsen huuhdiig demjih heregtei shtei. 2016-10-23
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?