150 САЯ ТӨГРӨГ ЗАЛИЛСАН СЭЖИГТЭН БАРИВЧЛАГДЛАА

2016-10-24  

150 орчим сая төгрөг залилсан хэрэгт сэжигтнээр эрэн сурвалжлагдаж байсан  “Гандан бороо” хочтой “Б”-г Эрүүгийн цагдаагийн газрын 4-р хэлтэс, Тусгай ажиллагааны газрын алба хаагчид өчигдөр баривчилжээ. 

Тодруулбал сэжигтэн “Б” нь иргэн “Г”-с 150 орчим сая төгрөгийн эд зүйлийг зээлээр авч улмаар зээлийн хугацаа дууссан боловч мөнгийг нь өгөлгүй айлган сүрдүүлсэн, заналхийсэн гэж хохирогчоос гомдол гаргасны мөрөөр СБД-ийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст Эрүүгийн хуулийн 148.3 зааснаар хэрэг үүсгэн шалгасан байна.

Сэжигтэн “Б”-г дайчлан баривчлах үед мансууруулах бодис хэрэглэсэн байсан бөгөөд гэрээс нь Медафитамин төрлийн мансууруулах бодис илэрсэн аж. Тиймээс сэжигтэн “Б”-д холбогдох ЭХ-ийн 148,3-т заасан хэрэг дээр нэмж МУ-ын ЭХ-ийн 192 дугаар зүйлд заасанаар эрүүгийн хэрэг үүсгэн хэргийг нэгтгэн шалгаж эхэлжээ.

50 настай “Гандан бороо” хочтой сэжигтэн Б-г энэ сарын 23-ны өдрийн 18.00 цагийн үед БГД-ийн 2-р хороонд байрлах гэрээс нь баривчилсан байна. Мөн уг сэжигтэнд болон өөр бусад хүмүүст залилан мэхлүүлсэн, дарамтлуулж мөнгө болон бусад зүйлээр хохирсон иргэд эрүүгийн цагдаад хандаж болох юм байна.  

 

 

О.НАНСАЛМАА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?