ӨНГӨРСӨН АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД 1 ХҮНИЙ АМЬ НАС ХОХИРЧ 7 ХҮҮХЭД ОСОЛД ӨРТЖЭЭ

2016-10-24  

2016 оны 10 дугаар сарын 22, 23 -ны өдрүүдэд Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр нийт 618 дуудлага хүлээн авснаас, зам тээврийн ослын 489 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 25, 1 хүний амь нас хохирч 29 хүн хүнд хөнгөн гэмтжээ. Зам тээврийн осолд сургуулийн өмнөх насны 3, сургуулийн насны 4 хүүхэд өртсөн.

Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осолд холбогдсон жолооч 4, явган зорчигч байсан бол согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 91 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол  хэргээс  урьдчилан сэргийлж ажилласан байна.

Тухайлбал: СХД-ийн нутаг Эмээлтийн зам, МТ ШТС-ын баруун замд T.Landcruiser  маркийн авто машины жолооч У нь явган зорчигч 27 настай эрэгтэй Б- г мөргөж амь насыг нь хохироосон хэрэг гарчээ.

Цас орж хальтиргаа гулгаа үүссэнтэй холбогдуулан замын хөдөлгөөнд оролцож буй жолооч та бүхэн цаг агаарын нөхцөл байдал болон хурдаа зөв тохируулан замын хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцохыг  зөвлөж байна.

 

 

О.НАНСАЛМАА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?