Нийслэлийн сонгуулийн хорооноос энэ сарын 23-нд болсон дүүргийн ИТХ-ын нэмэлт сонгуулийн дүнг танилцууллаа. Нийслэлийн хэмжээнд сонгуулийн ирц 56 хувьтай байсан бөгөөд 70,264 сонгогч нэмэлтээр саналаа өгсөн байна.
Нийслэлийн Сонгуулийн Хорооны дарга Ү.Ганболд "Багануур дүүрэгт 54.4, Баянгол 54.8, БЗД 26,391 сонгогч саналаа өгч ирц 50 хувиас дээш гарсан. Сонгинохайрхан дүүрэгт 54.1 хувьд хүрсэн, Сүхбаатар дүүрэгт 54.4 хувь, Хан-Уул дүүрэгт 56.8, Чингэлтэй дүүрэгт 56.6 хувийн ирцтэй болсон” гэв.
О.НАНСАЛМАА