ЖОЛООНЫ ҮНЭМЛЭХТЭЙ ХОЛБООТОЙ БҮХ ҮЙЛЧИЛГЭЭГ АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД Ч ҮЗҮҮЛЖ БАЙНА

2016-10-24  

Засгийн газрын 100 хоногийн хүрээнд Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяа агентлаг болох ЦЕГ, ШШГЕГ хамтран өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлсэн онцлох ажлын талаар нээлттэй мэдээлэл өглөө. Уг хуралд ЦЕГ-ын дэд дарга, цагдаагийн хурандаа М.Лувсандорж, ШШГЕГ-ын дэд дарга, хурандаа Г.Туулхүү нар оролцсон юм.

Цагдаагийн бичил хэсгийн байр барих, гүйцэтгэлийг эрчимжүүлж хяналт тавих ажлын хүрээнд 2016 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж байгаа 12 аймгийн 21 сумын цагдаагийн бичил хэсгийн гүйцэтгэлд хяналт тавьж ажилласнаар 19 цагдаагийн бичил хэсгийн байрыг бүрэн ашиглалтад оруулжээ.

Мөн автомашины бүрэн бүтэн байдлыг шалгах зорилгоор “Техникийн хяналт, шалгалт” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөн 41.379 жолоочийн зөрчлийг арилган, хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлсэн байна.

Улаанбаатар хотын боломжит уулзваруудад баруун гар тийш эргэх эрх олгох хувилбарыг хэрэгжүүлэх хүрээнд баруун, зүүн дөрвөн замын уулзвар, Гэсэр сүм, Саппорогийн уулзварт нэмэлт тэмдэглэгээ хийх, гэрлэн дохио мэдээллийн самбар байршуулж, цаашид 48 уулзварт хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа аж. Энэ нь түгжрэлийг бууруулах шинэ сорилт болж байгаа гэлээ.

Жолооны үнэмлэхийг хүндрэл бэрхшээлгүй, хурдан шуурхай олгохоор Төрийн үйлчилгээний нэгдсэн төвөөр дамжуулан цагдаагийн байгууллагаас жолооны үнэмлэхтэй холбоотой бүх үйлчилгээг амралтын өдрүүдэд ч үзүүлж байгаа юм байна.

Өнөөдрийн байдлаар 6143 иргэнд энэ төрлийн үйлчилгээ үзүүлээд байгаа юм. Жолооны үнэмлэхээ солиулах, нөхөн авахаар захиалга өгсөн иргэдэд тухайн хүний ажиллаж, амьдарч буй газарт хаягаар нь хүргэж өгөх үйлчилгээг нэвтрүүлсэн байна. Энэ үйлчилгээг ТҮЦ машин, Төрийн үйлчилгээний нэгдсэн төв, ezasag.mn сайтаар дамжуулан авч болох аж.

 

 

О.НАНСАЛМАА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?