МУ-ЫН ИРГЭДИЙН 90 ХУВЬ НЬ ӨРТЭЙ БАЙХАД ЕТГ-ААС 99000 ТӨГРӨГИЙН ТАКСТАЙ АХМАДЫН ЧУУЛГАН ЗАРЛАЖЭЭ

2016-10-24  

АТГ-аас жил бүр гаргадаг албан хаагчдын Хөрөнгө орлогын мэдүүлгийг өнгөрөгч баасан гарагт олон нийтэд зарласан билээ. Энэ удаагийн мэдүүлгээр тэрбум төгрөгийн хадгаламжтай, жилийн орлого нь хэдэн тэрбумаар яригдах албан хаагчид олны анхаарлыг татсан юм.

Түүний хажуугаар машингүй болон банкинд зээлтэй албан тушаалтан ч цөөнгүй байлаа.

Тодруулбал 25 гишүүн арилжааны банкинд зээлтэй бөгөөд УИХ-ын гишүүдийн 3-ны 1 нь өртэй байна. Энэ дунд 2 арилжааны банкинд давхар зээлтэй гишүүн ч байсан юм.

Мөн энэ баасан гарагт хуралдсан УИХ-ын ээлжит чуулганаар сангийн сайд Б.Чойжилсүрэн “Дийлэнх иргэдийн амьдрал сайнгүй байгаа бөгөөд 90 хувь нь хэрэглээний зээлтэй байна” гэсэн юм. Ийнхүү монгол иргэд хаа хаанаа арилжааны банк болон бусад санхүүгийн байгууллагад өртэй байгаа нь өнөөдрийн улстөрчдийн олж харж, шийдвэрлэх ёстой асуудал болов уу.

Гэтэл МУ-ын Ерөнхийлөгчийн Тамгын газраас зохион байгуулж буй “Ахмадуудын бахархал” нэртэй анхдугаар чуулганд оролцох таксын үнэ 99000 төгрөг гэжээ.

Иргэдийн 90 хувь нь зээлтэй байхад энэ мөнгийг төлөөд анхны чуулгандаа оролцох ахмадын тоо хэд байх вэ ?. Өнөөдөр 99000 төгрөгөөр юу авч болох, хэдэн өдөр амь зуух зэргийг бодож үзэх хэрэгтэйг гэж МУ-ын Ерөнхийлөгчийн Тамгын газарт сануулъя.

 

 

О.НАНСАЛМАА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
zochin:hudalaa medeelel bn 2016-10-25
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?