ОСОЛ ГАРГАСАН ЖОЛООЧ ХЭРГИЙН ГАЗРЫГ ОРХИН ЯВБАЛ

2016-10-25  

Зам тээврийн осол хэрэг нь анхаарал болгоомжгүй байдлаар үйлдэгддэг. Гэтэл зам тээврийн осол хэрэг үйлдсэн жолооч нар нь айж сандарсандаа, хууль дүрмийн мэдлэг хангалтгүй, санаатайгаар осол хэргийн газрыг орхиж явах, зугтаах тохиолдол гаргасаар байдаг.

МУ-ын Эрүүгийн хуулийн : 216 дугаар зүйл. Зам тээврийн ослын үед жолооч үүргээ  биелүүлэхгүй байх, зугтаах

216.1.Зам тээврийн осол гаргасан жолооч хохирсон хүнд яаралтай тусламж үзүүлэх, осол гарсан талаар зохих байгууллага, албан тушаалтанд мэдэгдэх үүргээ биелүүлээгүй бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасах буюу хасахгүйгээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ.

216.2.Жолооч зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс далан тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан байдаг. Жолооч та бүхэн хууль дүрмээ биелүүлэн анхаарал болгоомжтой замын хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна.

 

 

ЗАМЫН ЦАГДААГИЙН ГАЗАР

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?