Э.ЭНХЗУЛ : 21 АЙМГААС ХАРААГҮЙ, СОНСГОЛГҮЙ ХҮҮХДҮҮД ИРДЭГ. ТА НАР ЭНД БАРИЛГА БАРЬЖ БОЛОХГҮЙ. ТЭДНИЙГ МИНЬ ӨРӨВДӨӨЧ

2016-10-25  

Харааны бэрхшээлтэй болон сонсголын бэрхшээлтэй хүүхдийн тусгай сургууль болох 29, 116-р сургуулийн газарт барилга барина гэж яригдаж байсан. Тэгвэл барилга барих тендерт ялсан гэх уг барилгын компани өнөөдөр өглөө тус сургуулийн газар дээр хашаагаа зоож, барилгын ажлаа эхлэхийг завджээ.

Үүнийг эсэргүүцэж тус сургуулийн багш нар болон зарим эцэг эхчүүд суруулийнхаа гадаах талбайд жагслаа. 116-р сургуулийн захирал Э.Энхзул барилгын компанийн менежер Н.Бямбатай уулзаж газрын гэрчилгээ болон зөвшөөрлийн талаар ярилцсан юм.

Тэрээр уг газар нь сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдийн 29-р сургуулийн эзэмшлийн газар бөгөөд тус газарт Сүхбаатар дүүргийн нийгмийн халамжийн төвийг бариулахаар Нийслэлийн газрын албанаас зөвшөөрөл олгосон байгаа юм.

Үүнийг “Давхар зөвшөөрөлтэй газар байна. Энэ газрыг манай сургуулийн газраас албан ёсоор тасдаж аваагүй. Тийм болохоор манай сургуулийн газар гэсэн үг. Яг барилга барихад бэлэн бүх бичиг баримт нь бүрдсэн маргаангүй бичиг авчир. Үгүй бол бид зөвшөөрөхгүй” гэж захирал Э.Энхзул хэлсэн юм.

Түүнчлэн 116 болон 29-р сургууль, хажууд нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн цэцэрлэгтэй ийм газар бид олны хөлд дарагдсан байгууламж бариулмааргүй байна. 100 айлын хөл хөдөлгөөн дунд манай хүүхдүүд арай хийж л явж байна хэмээн 29-р суруулийн багш нар болон эцэг эхчүүд хэлж байв.

“Та бүхэн бодож үзээч дээ. Хараагүй болон сонсголгүй хүүхдүүд 21 аймгаас ирж байна. Эднийг минь өрөвдөөч гэж би гуйя. Энэ ажлаа зогсоогооч” хэмээсэн 116-р сургуулийн захирлын үг хоолой дээр нь зангирч байлаа.

Харин гүйцэтгэх компаниийн менежер, 116-р сургуулийн захирал Э.Энхзул болон 29-р сургуулийн багш нарын дунд уулзалт болоход, мөн жагсаалын үеэр ч 29-р сургуулийн захирал Б.Батсайхан байхгүй байлаа.

Жагсаалын дараа өрөөнд нь орж мэдээлэл авахад “Манай сургуулийн газрыг анх 2015 онд боловсролын зориулалтаар барина гэж зөвшөөрөл авсан. Гэтэл одоо дүүргийн хэмжээний халамжийн төв барина гэж нэрийг нь өөрчлөөд ороод ирлээ. Энэ л гол асуудал нь” гэлээ.

Уг компанийн зүгээс Бидэнд бүх бичиг нь байна. Давхар газар эсэх нь бидний мэдэх асуудал биш. Тийм болохоор хүчээр барина. Бид барилгын тендерт ялсан. Нийгмийн халамж үйлчилгээ, Нийгмийн даатгалын газраас захиалсан барилгыг барих л үүрэгтэй гэсэн юм.

Сургуулийн хашааны баруун урд СБД-ийн 11-р хороо байрладаг байна. Хөл хөдөлгөөн ихтэй ийм газар ахиад нэг халамжийн төв байгуулна гэдэг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд ямар их дарамт, ачаалал болохыг төсөөлшгүй билээ.

 

 

 

О.НАНСАЛМАА

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
гүгүг:Яасан хүн нь нүнээ больцон хорвоо вэ. Энэ чин МОнголд ганц байдаг сургууль биз д ээ 2016-10-25
Санчир:Хүүхдийн гэх бүх газарт мөнгөтэй хүмүүсийн нүд ороод дууслаа. Ичих хайрлах сэтгэлгүй компаниуд шал худлаа нийгмийн хариуц**** гэж цээжээ дэлдсэн. 2016-10-25
naaaaraa:Manai duugiin surguuliin gazar bn sh d6 Huurhii minii duu udurt heden udaa gemtdeg geech tegj bhad iim barilga barichhaar humuus ih yvdag bolood mashin tergend urtuh magadlal ulam l ihesne dee Yaaana daaaa 2016-10-25
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?