Монгол улсын хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин төрийн шагналт хөгжмийн зохиолч Д.Лувсаншаравын хөгжим, С.Лхамсүрэнгийн шүлэг “Маамуу нааш ир” дуу 1965-нд зохиогдож байсан билээ.
Харин өнөөдөр зууны манлай хүүхдийн дуу маань 60 нас хүрж байгаа бөгөөд дуунд хүндэтгэл үзүүлж цэцэг өргөх ёслол хүүхдийн ордны өмнөх “Маамуу нааш ир” хөшөөний өмнө боллоо.
Хүндэтгэл үзүүлэх ёслолд Монголын урлагийн зүтгэлтнүүд болон Д.Лувсаншарав агсны ач зээ оролцсон юм. “Бид өнөөдөр зөвхөн дууг бус хайрт багшийгаа хүндэтгэн цэцэг өргөж байна. Багш маань хосгүй авьяастай, суут хүн байсан энэ суут хүнээ бид үргэлж санах болно” хэмээн Монгол улсын хөдөлмөрийн баатар Б.Зангад хэлж байлаа.
Ёслолын ажиллагааг хааж Монголын хүүхдийн ордны дуулаач хүүхдүүд маамуу нааш ир дууг дууллаа. Дууг анх Монголын хүүхдийн дууны нэрт мастер В.Долгор дуулж байсан бөгөөд 60 жилийн хугацаанд 300 гаруй удаа дуулжээ.
А.ГАНТУЯА