УРЬДЧИЛГАА 30 ХУВИЙГ ХААНААС ОЛСОН БЭ ГЭЖ ЗЭЭЛДЭГЧИЙГ “БАЙЦААХГҮЙ” БАЙХ ХҮСЭЛТ ТАВЬЛАА

2016-10-25  

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд Г.Мөнхбаяр өнөөдөр Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхантай уулзлаа.

Тэрээр ипотекийн зээлийг 8 хувийн хүүтэйгээр үргэлжлүүлэх эрмэлзэл, эдийн засаг, нийгэмд ач холбогдолтой байх талаар санал нэгтэй байгаагаа илэрхийлсэн юм. Барилга, хот байгуулалтын сайдын зүгээс барилгын компаниуд нэгэнт барьж буй барилга объект, орон сууц зэргээ барьцаалаад зээл авч үйл ажиллагаа явуулж байгааг харгалзан үзэж зээлийн хугацааг уртасгах талаар бодож үзнэ үү гэсэн хүсэлтийг Монголбанкны Ерөнхийлөгчид тавилаа.

Энэ нь Ипотекийн зээл авах гэж байгаа иргэн өөр банк, санхүүгийн байгууллагад өртэй эсэхийг зээлийн мэдээллийн сангаасаа шалгаж хянахаас бус, хэнээс авсан, гэр бүлийнхнээрээ туслуулав уу гэдгийг банк асууж, шалгаахгүй байхаар журамд өөрчлөлт оруулах хүсэлт юм.

УИХ-ын тогтоол батлагдсан тохиолдолд ипотекийн зээлийн хөтөлбөрийг үргэлжлүүлэх боломжтой аж. Санхүүжүүлэх эх үүсвэр байвал орон нутагт уг хөтөлбөрийг хэрэгжүүлж болох юм гэдэг дээр хоёр тал санал нэгтэй байлаа.

 

 

О.НАНСАЛМАА

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
zochin:urgelj unen bodit medee medeelliig shuurhai medeelj baidagt ueneherr bayrlalaa 2016-10-25
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?