МОНГОЛ УЛСААС 253 ХЯТАДЫГ АЛБАДАН ГАРГАЖЭЭ

2016-10-25  

Энэ оны эхний 10 сарын байдлаар гадаадын 28 орны 422 иргэнийг Монгол Улсаас 1-10 жилийн хугацаатай албадан гаргажээ.

Албадан гаргасан гадаад хүмүүсийг улсаар нь авч үзвэл 253 нь БНХАУ, 53 нь БНСВУ, 31 нь ОХУ, 14 нь ХБННУ, 13 нь БНСУ-ын иргэд тус тус эзэлсэн байна.

Тэдний 59 хувь буюу 249 нь эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр хөдөлмөр эрхэлсэн, ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулсан, 20,8 хувь буюу 88 нь оршин суух зөвшөөрлийн хугацаа нь дууссан ч Монгол Улсаас гарч явахаас зайлсхийсэн.

Визийн хугацаагаа хэтрүүлсэн 61 хүн байсан бол бусад төрлийн зөрчилтэй 24 хүн байв.

 

 

О.НАНСАЛМАА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?