ТУУЛ ГОЛЫН БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ АЖЛЫН ХЭСГИЙГ А.СҮХБАТ АХЛАХААР БОЛОВ

2016-10-25  

Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх Бусад асуудлын хүрээнд Ажлын хэсэг байгуулах тухай байсан ба Байнгын хорооны дарга Д.Сарангэрэл өчигдөр зохион байгуулагдсан нээлттэй хэлэлцүүлгийн үеэр Туул голын бохирдлыг бууруулах Ажлын хэсэг байгуулах талаар хэлэлцсэн болохыг танилцуулсан юм.

Тэрээр тус Ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн А.Сүхбатыг томилох горимын санал гаргав. УИХ-ын гишүүд Ажлын хэсгийн ахлагчийг дэмжиж буйгаа илэрхийлэхийн сацуу Туул голын бохирдлыг бууруулах ажлыг цаг алдалгүй эхлүүлэх хэрэгтэйг дурдаж байсан юм.

Ингээд Туул голын бохирдлын асуудлаар ирүүлсэн өргөдлийн дагуу холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг судалж, шийдвэрийн төсөл боловсруулан Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэхэд бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулж, УИХ-ын гишүүн А.Сүхбатаар ахлуулахыг олонхийн саналаар батлав гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?