2 КМ ХҮРЭХГҮЙ ГАЗАР 60 ШИРХЭГ ТҮЦ БАЙНА

2016-10-26  

“Sunday” худалдааны төвөөс Сансрын эвтэй 4 амьтны хөшөө хүртэлх 2 орчим километр зам дагуу өнөөдөр өглөөний байдлаар 60 ширхэг ТҮЦ байхыг тооллоо. 

Тэдгээр ТҮЦ буюу түргэн үйлчилгээний цэгийг хэн авчирч 10, 20-иор нь тавиад, хэн хянаж, шалгаж үйлчилгээ явуулаад байгаа нь тодорхой биш байна. 

Тухайлбал Сансрын тунелийн автобусны буудлын ойролцоо ТҮЦ-ийг сарын 800 мянган төгрөгөөр түрээслэдэг иргэн Л “Зарын сониноос түрээслэгчийнх нь утсыг авч түрээслэсэн. Яг хэн гэдгийг нь ч мэдэхгүй. Гэрээ хийдэггүй. Өдөр болгон 30 мянган төгрөг дансруу нь шилжүүлдэг. Мөн Татварын албанд л мөнгө төлдөг” гэлээ.

Үүнийг түрээслүүлж байгаа эрхмүүд нэг ТҮЦ-ээс сардаа 800 мянган төгрөг авдаг хэрнээ зөвшөөрөлтэй нь хэд байгаа вэ?.

Зарим худалдагч 1 сар л түрээслээд арай гэж түрээсийн мөнгөө эргүүлж олж байна. Одоо болино гэх. Тэгвэл дараагийн түрээслэгч ирэхэд түрээслүүлэгч зөвшөөрөлгүй газраас ийнхүү мөнгө олоод дунд нь иргэд хохирч байгаа юм.

Нэг дор эгнүүлж байрлуулсан 6-7 ТҮЦ байх нь энгийн үзэгдэл бөгөөд зарж байгаа бараа бүтээгдэхүүн нь ижил, үнийн дүн нь ч зөрүү багатай байгаа юм. Тэд бэлэн гоймон болон ус ундаа, тамхи, ширхгийн хоол, бохь зэргээр орлогынхоо ихэнх хувийг олдог аж. 

ТҮЦ-ийн худалдагч хийж байгаа хүмүүсийн 3-ны 2 нь эмэгтэй, түүнээс тал хувь нь тэтгэврийн насны хүн байлаа. Ихэнх нь өглөө 7.00 цагт мухлагаа нээж оройн 23.00 цаг хүртэл эсвэл цагдаа нар хөөх хүртэл суудаг байна.

Дүүргийн худалдаа үйлчилгээний хэлтсээс зөвшөөрөл авж байж энд худалдааны үйлчилгээ явуулах эрхтэй болдог. Гэтэл ийм эрх ярих ч бүү хэл хэн түрээслүүлж байгаа вэ гэдгээ ч мэдэхгүй, хэлж өгөхгүй байлаа.

10 гаран жил ТҮЦ ажиллуулсан иргэн О “БЗД-т л гэхэд АСЕМ-аас өмнө ТҮЦ-ний үйлчилгээ эрхлэх 11 зөвшөөрөл л олгосон. Гэтэл өнөөдөр хар даа, Улаанбаатар тэр чигээрээ ТҮЦ болчихож” гэлээ.

Нээрээ ч 1,8 км дотор 60 ширхэг ТҮЦ байна гэдэг олон асуудлыг илтгэж байна. Наанадаж л ажилгүй иргэд цаашилбал хэн үүнийг түрээслүүлээд байна?, ямар зөвшөөрлөөр?

Э.Бат-үүл Хотын дарга байхад энэ асуудлыг цэгцэлж, зөвшөөрөлгүй ТҮЦ-үүдийг албадан буулгаж байсан. Гэтэл АСЕМ-ын дараа борооны дараах мөөг шиг л олноороо харагдах болсон энэ мухлагуудад хэн хяналт тавьж хэн шалгах ёстой вэ?.

Энэ дүр зураг ганцхан энэ дүүрэг хавьцаа ч биш Улаанбаатар хотын захууд болон автобусны ихэнх буудлууд дээр ажиглагддаг. Тэгэхээр Улаанбаатарт өнөөдөр хэдэн ТҮЦ байна вэ? гэдэг асуулт яахын аргагүй сонирхол татна. Бид энэ талаар албаны хүнээс тодруулан үргэлжлүүлэн хүргэх болно.

 

 

О.НАНСАЛМАА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Доржпагам:Яг бидний нүдэн дээр байгаа ш дээ. Нэг нь цэгцлээд нөгөөх нь нэмээд байгаам юм биш үү. Сү.Батболд яаж ажиллахыг л харъя. 2016-10-26
Зочин:Үнэн үнэн. Одоо ийм онигоо хүртэл гараад бна ш дээ. 5 түц тавуулаа тамхитай. тэгсэн мөртлөө тавуулаа тамхигүй юм шиг царайтай. гү нэрэ 5 түц байдаг нь ч юучив дээ :((( 2016-10-26
anhaa:Tegeed naad humuus chin amidraiin tuluu l ingej bga sh d. odoohudlaa ****lgalt edr geed bugdii ni ****lgachina. Hervee tegvel naad humuustee ajliin bair gargaj uguurei 2016-10-26
би:Хамгийн гол нь ямар хүн энэ бизнесийг хийгээд байна гэдэг сонирхолтой ТҮЦ бол арай дэндээ 2016-10-26
Как:Энэ Дамба гээд нэг нөхөр байдаг юм. Тэрийг ч хэн ч дийлэхгүй л дээ 2016-10-26
Зочин:Эргэн тойронд нь бохир заваан!!! Шээсээ шилэнд хийгээд гаднаа асгадаг!! Бохир гарын худалдаа дээд зэргийн бохир орчин !!! 2017-05-10
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?