ӨЧИГДӨР ОРСОН ЦАСАНД НИЙТИЙН ТЭЭВЭР БҮДЭРЛЭЭ

2016-10-26  

Өчигдөр орсон цас нийтийн тээврийн байгууллагын үйл ажиллагаанд гэнэтийн шалгалт хийж дүн тавьсан өдөр байлаа.

Замын хөдөлгөөнд оролцож байсан нийтийн тээврийн үйлчилгээний автобустай холбоотой 21 зөрчил бүртгэгдсний 11 нь зам тээврийн осолд холбогдсон бол 10 автобус нь тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бус байдлаас шалтгаалан түр буюу удаан зогсож түгжрэл үүсгэж иргэдийг ихээхэн бухимдуулсан байна.

Иймд нийтийн тээврийн үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгж байгууллагууд энэ зөрчил дээрээ анхаарахыг сануулж байгаа юм. Мөн тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдал, өглөө болон оройны гаралтыг сайтар шалгаж замын хөдөлгөөнд оролцуулах, техникийн саатлаар зогссон нөхцөлд түргэн шуурхай эвдрэлийг засах, зам чөлөөлөх, жолооч нарын ур чадварыг дээшлүүлэх тал дээр анхаарах шаардлагатай байна гэж ЗЦГ-аас анхааруулж байна.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?