НИЙСЛЭЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НЭГДСЭН ТӨВҮҮДЭД ГАДААД ПАСПОРТОО ЗАХИАЛАХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО

2016-10-26  

Өнөөдөр Оюуны өмч Улсын бүртгэлийн ерөнхий газраас гадаад паспорт авах гэж дугаарлах шаардлагагүй болсон тухай мэдээлэл хийлээ.

Өдөртөө 1000-аас дээш хүн  шинээр гадаад паспорт авч байна. Ойрын өдрүүдэд ялангуяа залуус гадагшаа явж ажил хийх, сурах зорилгоор ачаалал эрс нэмэгдсэн талаар бид өмнө нь мэдээлж байсан. Үүнтэй холбогдуулан ирэх долоо хоногийн Лхагва гарагаас эхлэн гурван газар гадаад паспортны захиалга авч эхлэхээр болжээ.

Тухайлбал : Мишээл экспо, Дүнжингарав худалдааны төв, Драгон төвд байрлаж буй Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвд очиж гадаад паспортоо захиалж болохоор боллоо. 

Оюуны өмч Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Р.Содхүү "Манай иргэд сүүлийн жилүүдэд гадаадын улс орнуудад аялж амарч сурах нь ихэссэн. Үүнтэй холбоотой 7-9 дүгээр сард гадаад паспорт авах иргэдийн ачаалал ихсэх болсон. Гадаад паспортын бэлдэц тасарснаас болж иргэдэд хүндрэл учирч байсан бол энэ асуудал шийдэгдсэн. Өмнөх Засгийн газар Герман улстай гэрээгээ хийхгүй орхигдуулснаас болж 10 сард ачаалал ихэссэн. Иймд Герман улсад очиж гэрээгээ шинэчилж мөнгө төгрөгөө төлсөн учраас цаашид дахин асуудал гарахгүй" гэж мэдэгдлээ.

 

 

А.ГАНТУЯА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?