БИ ХУДЛАА ТОГТООЛ ГАРГАСАН НЬ ҮНЭН ГЭЛЭЭ

2016-10-26  

БЗД-ийн Сонгуулийн хорооноос тус дүүрэгт МАН-аас нэр дэвшсэн 19 нэр дэвшигчийн түр үнэмлэхийг өгсөн байна. Харин АН-аас нэр дэвшин ялалт байгуулсан 22 нэр дэвшигчийн түр үнэмлэхийг гаргалгүй 24 цаг болж байгаа бөгөөд 6 нэр дэвшигчийг ор үндэслэлгүйгээр нэрсийн жагсаалтаас хассан байна. Үүнийг эсэргүүцэж БЗД-ийн ЗДТГ-ын үүдэнд иргэд сонгогчид өглөөний 9.30 цагаас эхлэн жагсаал хийж байгаа юм. 

Тэдгээр 22 нэр дэвшигч түр үнэмлэхээ гаргуулж авахаар мөн 6 нэр дэвшигчийг ямар үндэслэлээр нэрсийн жагсаалтаас хассаныг мэдэхээр тус дүүргийн Сонгуулийн хорооны дарга Н.Бат-Өлзийгийн ажлын өрөөнд цуглаад буй аж.

Энэ талаар тус дүүргийн 14-р хороонд нэр дэвшигч Д.Уламбаяр “Сонгуулийн маргааш цагдаагаас дуудаж тан дээр гомдол ирсэн байна гээд мэдүүлэг авсан. Гэтэл өчигдөр тойргийн хороо Шүүхээс давсан эрх мэдэл гаргаж миний нэрийг жагсаалтаас хассан байсан. Намайг сонгуулийн хууль зөрчсөн гэж тайлбарласан. Гэтэл би ямар хуулийг яаж зөрчсөнөө огт мэдэхгүй байна. Тодорхой юм юу ч хэлээгүй” гэлээ.

Тойргийн хороонд 9 гишүүн байхаас 5 нь гарын үсэг зурж АН-ын 6 гишүүнийг ийм үндэслэээр хассан байна. Баянзүрх дүүргийн Сонгуулийн хорооны дарга  Н.Бат-Өлзий одоогоор байцаагдаж байна. Тэрээр “Би худлаа тогтоол гаргасанаа хүлээн зөвшөөрч байна. Одоо тэр тогтоолоо хүчингүй болгоё” гэжээ. Гэтэл тогтоол гаргахад гарын үсэг зурсан тойргийн хорооны 5 гишүүн нь ирэхгүй, утсаа ч авахгүй байгаа юм байна.

 

 

О.НАНСАЛМАА

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
zochin:batolzii ali namin xvn uym be 2016-10-26
zochin:MAN 2016-10-26
zochin:MAN 2016-10-26
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?