ЯГ ОДОО ХУУЛЬ ЭРХ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ ҮНЭГҮЙ ӨГЧ БАЙНА

2016-10-27  

Өнөөдөр Хан-Уул дүүргийн Прокурорын газар Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн 1-р хэлтсийн үйл ажиллагааг иргэдэд сурталчлах “Нээлттэй хаалга”-ны өдөрлөг боллоо. 

Ерөнхийлөгчийн тогтоолоор жил бүрийн 10 сарын 4 дэх долоо хоногийн Пүрэв гарагт болдог энэхүү өдөрлөгт тус дүүргийн хууль хяналтын бүх байгууллага оролцож иргэдэд хууль зүйн туслалцаа өгч асуусан хариултад нь нээлттэй хариулж байсан юм. 

Нээлтийн үеэр Хан-уул дүүрэг дэх Цагдаагийн 1-р хэлтсийн дарга, Цагдаагийн Хурандаа С.Хүрэлбаатар “Хүмүүс хуулийн мэдлэг муутайгаасаа болж хэрэг төвөгт маш их орооцолддог. Хуулийн мэдлэгийг ном уншаад ойлгоно гэж бараг л байхгүй, их хэцүү. 

Тийм учраас мэргэжлийн хүмүүсээс зөвлөгөө авч, өдөрлөгт идэвхтэй оролцохыг уриалж байна” гэлээ. Мөн дүүргийн 75-р сургуулийн ахлан ангийн сурагчид идэвхитэй оролцож, мэргэжилтнүүдээс асуулт асууж мэдээлэл авч байлаа. 

Ү.Содномцог Хан-Уул дүүргийн прокурор “Гол нь энэ албан байгууллагууд ямар үйл ажиллагаа хийдэг гэдгийг олон нийтэд таниулах үүднээс салбар зөвлөлийн төлөөлөгч нар өргөн бүрэлдэхүүнтэй оролцож байна” гэсэн юм.

 

 

О.НАНСАЛМАА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?