ӨЧИГДӨР АВТОБУСТАЙ ХОЛБООТОЙ 11 ЗӨРЧИЛ ИЛЭРЧЭЭ

2016-10-27  

Өчигдөр Замын цагдаагийн албаны ЖШУХ дээр нийт 397 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 320 дуудлага бүртгэгджээ. 

Үүнээс Замын хөдөлгөөнд оролцож байсан нийтийн тээврийн үйлчилгээний автобустай холбоотой 11 зөрчил гарсан байна. Нийтийн тээврийн автобус авто машинтай шүргэлцсэн 5, хий хөлдсөн 3, хийгүй, шатахуунгүй болоод унтарсан 2, тосолгоо тургисан 1 зөрчил бүртгэгдсэн байна. 

Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар хавсралтын 3 дугаарт “Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах талаар иргэн албан тушаалтан дараах үүрэг хүлээнэ” гэж заасан байдаг. 

“Стандартын шаардлага хангаагүй буюу замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар хавсралтанд заасан техникийн гэмтэлтэй, тогтоосон журмын дагуу улсын үзлэг тооллогод ороогүй, улсын дугааргүй, бүрэн бус тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцуулахгүй байх үүрэгтэй” гэж заасан заалтыг зөрчиж байна гэж үзэж байна. 

Нийтийн тээврийн үйлчилгээнд явж буй тээврийн хэрэгслийн эвдрэл гэмтэл гэж заасан байдаг мөн зам тээврийн осол гаргаж буй зэрэг шалтгаалны улмаас түр буюу удаан зогсож замын хөдөлгөөнд оролцогч нарт саад учруулан зохиомол түгжрэл саатлыг үүсгэж иргэдийг ихээхэн бухимдуулж байгааг Замын Цагдаагийн албаныхан онцолж байна. 

Тэд Нийтийн тээврийн үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгж байгууллагын удирдлагууд, шалгах механик, инженер нь тогтмол хяналт шалгалт тавьдаггүй, ажлын хариуцлага хангалтгүй байгаагаас энэ зөрчил давтагдсаар байгаад Нийслэлийн Тээврийн газар анхаарах хэрэгтэй байна гэлээ.

 

 

ЗАМЫН ЦАГДААГИЙН ГАЗАР

 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?