Ж.ЛХАГВАСҮРЭН ЖАНЖНЫ ГАР БУУ АЛДАГДЖЭЭ

2016-10-27  

Батлан хамгаалах яам, ЗХЖШ-т харьяалагддаг Монгол цэргийн музейгээс өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт Ж.Лхагвасүрэн жанжны гар бууг хулгайлжээ.

Хэрэг гарах үед музейн үзмэр харагч нь ойр хавьд байгаагүй бөгөөд хяналтын камерын дүрс бичлэгийг цагдаагийнхан шалгахад дунд сургуулийн сурагч хүү авсан байх магадлалтай гэж хууль сахиулах байгууллагын эх сурвалжууд хэлж байна.

Уг музейд хадгалж буй галт зэвсгийг ашиглах боломжгүй болгосон байдаг ч тэр бууны цохилуурыг авсан эсэх нь тодорхойгүй байна. Мөн өмнө нь тус музейгээс XIII зууны үеийн олдвор болох үйсэн хоромсогтой, хусан сум алга болгосон, музейн сан хөмрөгт байдаг XIII зуун үеийн монгол цэргийн сэлмийг АНУ руу үзэсгэлэнд авч яваад самурай бариул хийж хятад хуйтай болгосон хэрэг, мөн Г.К.Жуковын 985 гр цэвэр мөнгийг алтаар шармалдаж хийсэн Цэргийн гавьяаны улаан тугийн одон алга болж, оронд нь дуураймлыг хийж тавьсан гээд олон хэрэг гарч байсан ч цагдаагийн байгууллага одоо болтол нэг ч хэргийг илрүүлээгүй байгаа юм.

 

 

О.НАНСАЛМАА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?