ТОЛГОЙН ТУС ГАЗРАА БУУДУУЛСАН ЭРИЙГ АВАРЧЭЭ

2016-10-28  

Хан-Уул дүүргийн 3-р хорооны нутаг, Яармагийн гүүрэн дор өнгөрсөн мягмар гарагийн үдэш толгойдоо сумны шархтай нэг эр байсныг иргэд олж цагдаагийн байгууллагад мэдэгдсэнээр эмнэлгийн тусламж үзүүлж амийг нь аварчээ. Одоогоор түүний биеийн байдал тогтвортой байгаа талаар ГГСҮТ-ийн эмч нар хэлж байна. Тэдний хэлснээр сум чамархайгаар нь орж тархинд үлдсэнийг мэс засал хийж авсан гэнэ. Хэргийн газрын үзлэгээр тайрсан “ГҮЗ-8” буу, хонгионоос гадна дээрх эрийн болон өөр хэн нэгний гутлын мөр олдсон аж.

Эх сурвалжуудын нэг хэсэг нь Баянгол дүүрэгт оршин суудаг 41 настай Д гэх эр амиа хорлохыг завдсан гэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа гэв. Бие нь сайжрахаар өөрөөс нь тайлбар авах бөгөөд одоогоор ар гэрийнхнээс нь мэдүүлэг авч эхэлсэн байна.

 

 

А.ГАНТУЯА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Уншигч:40 нас гэдэг болэр хүний идэр нас шүү дээ Үхэхийг хэн хүсэх билээ их л дарамт өр шир юу эс мундах билээ Ханилсан хань бүүр илүүд хамаатай Амьд үлдсэнд баяр хүргэё Дахин төрлөөл гэж бодоод эрүүл болоод зүтгэх л үлдлээ бас эмч нарт баярлах хэрэгтэй бурхан таныг амьд үлдээлээ амьдрал баян шүү 2016-10-29
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?