АРХИВЫН ЛАВЛАГААГ ЦАХИМААР АВДАГ БОЛНО

2016-10-28  

Архивын лавлагаа, магадлагааны захиалгыг АЕГ-ын цахим хуудсаар дамжуулан онлайнаар авах программ хангамжийг боловсруулж дуусган, туршилтын ажил хийгдэж эхэлжээ. 11-ээр сараас эхлэн иргэд захиалгаа онлайнаар өгөх боломж бүрдэнэ. ҮТА, аймаг нийслэлийн төрийн архивт баримт нь хадгалагдаж буй бүх байгууллагуудын жагсаалт, баримтын оны хязгаарыг багтаасан мэдээллийг цахим хэлбэрээр АЕГ-ын цахим хуудаст байршуулжээ.

Мөн түүнчлэн Архивын газар лавлах утастай боллоо. Төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах зорилгоор АЕГ, ҮТА-аас үзүүлж буй үйлчилгээ, сургалт, архив, албан хэрэг хөтлөлтийн талаар мэдээ, мэдээлэл өгөх зорилготой 1800-1205 дугаартай лавлах утсыг 2016 оны 10 дугаар сараас эхлэн ашиглалтад орууллаа. Лавлах утас ажлын өдрүүдэд 08.30-17.00 цагийн хооронд энгийн утасны тарифаар үйлчилж байна. Сүүлийн 100 хоногийн хугацаанд 3320 иргэн, байгууллагаас 8250 архивын лавлагаа, магадлагааны хүсэлт хүлээн авч, шийдвэрлэсэн байна.

 

 

 

О.НАНСАЛМАА 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?