ЦАХИМ ОРЧИН ДАХЬ ГАДУУРХАЛТ СЭРЭМЖЛҮҮЛЭХ ХЭМЖЭЭНД ХҮРЛЭЭ

2016-10-28  

БСШУС-ын яам, гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар болон хүүхдийн төлөөх байгууллагуудтай хамтран гадуурхлын эсрэг үндэсний аяныг "Цахим гадуурхал цаашаа" уриан дор санаачлан хэрэгжүүлэх гэж байна.

Сургууль, гэр бүлийн орчин дахь гадуурхлаас үүдэж өнгөрсөн 4 жилийн хугацаанд 92 хүүхэд амиа хорлосон гэх мэдээлэл байна. Тиймээс ч гадуурхлын эсрэг үндэсний хэмжээний аяныг БСШУСЯ анх удаагаа санаачлан хэрэгжүүлэхээр төлөвлөөд байгаа нь энэ аж. “Бид хүүхдийнхээ гэгээрэл, боловсролд анхаарахаас илүүтэй амар тайван өсч хөгжих орчин, найз нөхдийн хүрээлэлд анхаарах нь зүйтэй” Гадуурхагдаж байгаа хүүхдүүд тэр тухайгаа эцэг эх, багш нартаа хэлдэггүй. Зөвхөн өөрөө даван туулах гэж дотроо шаналсаар яваад сүүлдээ амиа хорлох хүртэл аюулт байдалд ордог байна.

БСШУС-яамны төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан “Энэ асуудал дээр ТББ-уудтай хамтран зөвлөл байгуулахыг хүсч байна. Мөн Багш нарын ёс зүйн зөвлөл гэдэг байгууллагыг шинэчлээд, энэ чиглэлээр хамтарч ажиллана. Ганцхан хүүхэд биш багш нар ч хүүхдийг гадуурхдаг. Тийм учраас багш нарыг мэргэшүүлэхийг зорьж байна” гэлээ.

Бие болоод сэтгэл санааны хувьд эрүүл, эд эрхтэн бүрэн хүнийг эрүүл хүн гэж үздэг. Гэтэл сэтгэл санааны хувьд дарамттай, гадуурхагддаг хүүхэд эрүүл байж чадах уу?

Хүүхэд бүр сэтгэл зүйн талаасаа бүрэн бүтэн, өөртөө итгэлтэй байж суурь хүмүүжил сайн байдаг байна. Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн ерөнхий зохион байгуулагч Б.Цогтбаатар “Цахим ертөнцөөс бид сайнаасаа гадна маш их сөрөг мэдээлэл, хандлагыг авдаг. Цахим орчин дахь гадуурхалт бол нийгмийн эрүүл мэндийн зайлшгүй тулгамдсан асуудал болоод байна. Манай хүрээлэнгээс сурагчдын дунд явуулсан эрсдэл зан үйлийн судалгаагаар 5000 сурагчийн 4000 нь сэтгэл зүйн хямралд орж байсан, амиа хорлох тухай бодож байсан гэсэн хариу гарсан. Тиймээс нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн энэ асуудлыг хамтдаа шийдэх үүднээс БСШУСЯ-ны санаачилгыг дэмжиж хамтарч ажиллахаар болсон” гэсэн юм.

Хүчирхийллийн тухай олон байгууллага дуугардаг, их ч ярьдаг. Гэтэл гадуурхлын тухай бид бараг ярьдаггүй. 108 утасны дугаарт ирсэн дуудлагын 70 хувьд нь хүүхэд холбогдож, тусламж эрсэн дуудлага байсан юм. Үүнээс 40 орчим хувь нь онлайн орчинд хүнд байдалд орсон, гадуурхагдсан тухайгаа ярьжээ.

 

 

О.НАНСАЛМАА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?