“НЭГ САНААЧИЛГА-НЭГ АЖИЛ” АЯН ҮНДЭСНИЙ ХЭМЖЭЭНД ХЭРЭГЖИНЭ

2016-10-28  

Хүүхдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсоох дэлхий нийтийн өдөр аравдугаар сарын 19-ны өдөр тохиодог. Эл өдрийн хүрээнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас “Хүүхдийн эсрэг хүчирхийллийг ТЭГ болгоё” уриан дор “Нэг санаачилга-Нэг ажил” Үндэсний аяныг орон даяар өрнүүлж байна.  

Тус аян 21 аймаг, есөн дүүргийн 762 сургуульд хэрэгжиж байгаа бөгөөд аяны хүрээнд өчигдөр /2016.10.27/ Нийслэлийн ЕБС-ийн 214 сургуулийн захирал, нийгмийн ажилтнуудад “Нэг санаачилга-Нэг ажил” аяны тугийг гардууллаа. Мөн тэд энэ үеэр сургуулийн орчин дахь хүүхдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсооход хэрхэн ажиллах талаар санал солилцохын зэрэгцээ сайн туршлагуудаа хуваалцах нь хамгийн үр дүнтэй арга гэдэгт санал нэгдсэн юм.

Түүнчлэн үндэсний хэмжээнд өрнөж буй “Нэг санаачилга-Нэг ажил” аян нь “Цахим гадуурхал цаашаа”, ”Дээрэлхэл гадуурхлыг таслан зогсооё” уриан дор нэгдэж эцэг эх, багш, сурган хүмүүжүүлэгч болон хүүхдүүдэд хүчирхийллийн хор уршиг, хүмүүжлийн эерэг аргыг танилцуулах юм.

Дашрамд дурдахад Монгол Улсын Их Хурлын  2016 оны хоёрдугаар сарын 05-ны өдрийн хуралдаанаар Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай хуулиудыг баталсан бөгөөд  манай улс Хүүхэд хамгааллын тухай хуулиар нийгмийн бүхий л орчинд хүүхдийн  эсрэг хүчирхийллийн бүх хэлбэрийг хуульчлан  хориглосон дэлхийн 49 дэх, Ази тивийн 23 дахь, Зүүн өмнөд Азийн анхны орон болжээ.

 

 

А.ГАНТУЯА

 

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?