ОРОН СУУЦЫГ ХАШААГААР СОЛИХ ЖУРАМ ГАРГАНА

2016-10-29  

"Буянт-Ухаа-2" хорооллоос борлогдоогүй үлдсэн 3 өрөө орон сууцнуудыг гэр хорооллын хашаа байшингаар солих саналыг Барилга Хот Байгуулалтын сайд Г.Мөнхбаяр нийслэлийн удирдлагуудад тавьсан. Эдийн засаг хямралтай байгаа энэ үед нэгэнт баригдаад ашиглалтанд орчихсон орон сууцыг хашаа байшингаар солих нь зорилтот бүлгийн иргэдийг орон сууцжуулах хамгийн зөв хувилбар гэж үзсэн байна.

Ирэх 7 хоногт хуралдах гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн удирдах хорооны өргөтгөсөн хурлаар хашаа байшинг байраар солих тухай нарийвчилсан журам гаргахаар боллоо.

Журмаар хашаа байшингийн байршил, хэмжээ, тухайн өрхөд ямар шаардлага тавих зэрэг асуудлыг тодорхой болгох гэнэ. Эхний ээлжид Нисэхийн гэр хорооллын айлуудаас оруулах тухай яригдаж байгаа юм байна. Гэхдээ зөвхөн Нисэхийн айлуудаас оруулах уу, өөр байршлуудыг хамруулах уу гэдэг нь өргөтгөсөн хурлын дараа тодорхой болох юм байна. 

 

 

А.ГАНТУЯА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Зочин:Ашиглалтын шаард**** хангахгүй болсон.хүн амьдрах нөхцөл аль хэдийн байхгүй болоод удаж байгаа нийтийн орон сууцнуудаа хамруулбал хамгийн Зөв болно шүү дээ..Тэднийг яах гэж байна энэ засаг ! 2016-10-29
Өсөхөө:Барилгын компаниуд Монгол банк угаасаа 8 хувийн зээлийг өгч чадахгүй хэмжээнд байгаа. Энэ олон барилгыг хямд үнээр өгөх хэрэгтэй ш дээ. 2016-10-29
zochin:orson hoino ni orderiin vne ntree nemj zawaarchkuul bol 2016-10-29
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?