НИЙСЛЭЛИЙН ДЭЭД ШАГНАЛ ХАНГАРЬД ОДОНГООР Д. СУМЪЯА, Г.БАТЧУЛУУН НАРЫГ ШАГНАЛАА

2016-10-29  

Нийслэлийн 377 жилийн ойг тохиолуулан зарим хүмүүсийг нийслэлийн дээд шагнал Хангарди одонгоор шагналаа. Бразилийн Рио де Жанеро хотноо зохион байгуулагдсан “Рио-2016”  зуны олимпийн наадмаас жудо бөхийн төрөлд “Мөнгөн медаль” хүртэж, эх орныхоо нэр хүндийг тив, дэлхийд дуурсгасан  Монгол Улсын гавьяат тамирчин Доржсүрэнгийн Сумъяа, нийслэлийн иргэдийнхээ эрүүл мэндийн манаанд ухамсарт амьдралаа зориулж, эрүүл мэндийн салбарт үнэтэй хувь нэмэр оруулсан Монгол Улсын гавъяат эмч Г.Батчулуун нарын  хөдөлмөр, зүтгэлийг өндрөөр үнэлж, нийслэлийн дээд шагнал Хангарди одонгоор шагнаж байгаа юм.

Шагналыг нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Ц.Сандуй, нийслэлийн Засаг  дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд нар гардуулан өгч, баяр хүргэлээ гэж нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?