CҮНСНИЙ БАЯРЫН АМТТАН ХИЙХ АРГУУДААС...

2016-10-30  

Энэхүү баяр нь Ирланд үндэстнүүдээс гаралтай бөгөөд яваандаа дэлхийн ихэнх улс орнууд тэмдэглэдэг болжээ.

Аравдугаар сарын 31-ний өдрийн яг нар жаргахаас эхлээд харанхуй болох үед дэлхий дээр бүх сүнснүүд цуглаж, тэнэдэг гэж үздэг учраас тэднийг дайлан, айл бүхэн гаднаа сүнснүүдэд хоол үлдээдэг байна.

Мөн энэ өдөр баг өмсөж, тэдний нэгэн адил хувцаслах нь тэдгээр сүнснүүдэд танигдахгүйн тулд өөрсдийгөө нуун далдалдаг байсных гэнэ. Харин та бүхэндээ сүнснүүдийн баяраар бяцхан хүүхдүүддээ ямар “Аймшгийн” харагддаг хоол хийж болох талаар зөвлөе.

HARIBO зэрэг амьтны дүрстэй чихэр ашиглаж чимэглээд аяган бялуу хийж болно. Ингэхдээ хурц өнгийн пондант ашиглаж бялуугаа хийгээд хар, улаан гэх мэт тохирох өнгөөр нь чимэглэж өгнө.

Мөн ОРЕО-печенийг бид сайн мэднэ. Үүгээр бялуу хийж цагаан өнгийн чимэглэлээр нүд, шүд хийн аймшгийн болгож харагдуулж ч болох юм.

Эсвэл бүр Гамбургерийн бяслагийг шүд шиг хэлбэртэй зүсээд, хар жимсээр нүд гаргаад ууталсан ч бид хүүхдүүдээ Халловэний баярын гэнэтийн бэлэг барьчихна шүү дээ. Амжилт бүсгүйчүүдээ.

 

О.НАНСАЛМАА

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?