ЭНЭ САРЫН 26-30-НЫ ХООРОНД 4 ХҮН АНХААРАЛ БОЛГООМЖГҮЙГЭЭС БОЛЖ НАС БАРЖЭЭ

2016-10-31  

Тухайлбал БЗД-ийн “Цэргийн нэгдсэн эмнэлэг”-т 10-р сарын 26-нд “Хонхор” зөрлөг дээр ачааны вагоноос тус дүүргийн 28 хороонд суух 30 настай Э- нь барилгын хавтан зөөж байгаад дарагдаж гэмтэн тус эмнэлэгт хүргэгдэн очоод нас барсан” хэргийг ТЗЦХ шалгаж байна. 

Орон нутагт Архангай аймагт 10-р сарын 29-ний өдөр Батцэнгэл сумын Цац багийн “Могой” гэх газар мод бэлтгэж байсан тус сумын 41 настай иргэний модонд дарагдаж нас барсан” хэргийг шалгаж байна. Мөн Завхан аймгийн Улиастай сумын Богдын голд, тус суманд оршин суух 51настай М нь голд унаж нас барсан мэдээллийг 10-р сарын 30-нд авсан бөгөөд мөн шалгаж байгаа юм. СХД-ийн “Хилчиний ... тоотод хүн нас барсан байна” гэсэн мэдээллийг 10-р сарын 30-нд авч шалгахад тус тоотод суух 1 ой 6 сартай хүүхдийг СХД-1 хорооны иргэн 37 настай Ц “Porter” маркийн автомашинаар нүүрс буулгаад хөдлөхдөө хойд дугуйгаараа дайрч амь насыг нь хохироосон хэргийг СХДЦХ-шалгаж байна. Иймээс иргэд та бүхэн аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлж байхыг УБХЦГ-аас анхааруулж байна.

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?