ЦАХИЛГААНЫ ШӨНИЙН ХӨНГӨЛӨЛТТЭЙ ТАРИФ ӨНӨӨДРӨӨС ТООЦОГДОНО

2016-11-01  

Агаарын бохирдлыг бууруулж, гэр хорооллын хэмжээнд цахилгаан халаагуур хэрэглэхийг дэмжих зорилгоор төвийн бүсийн нэгдсэн сүлжээнд холбогдсон айл өрхөд тог цахилгааны үнийн хөнгөлөлт үзүүлдэг билээ. Энэ хүрээнд Төвийн бүсийн нэгдсэн сүлжээний цахилгааны шөнийн бага ачааллыг нэмэгдүүлэх зорилгоор тус сүлжээнд холбогдсон хоёр тарифт тоолууртай гэр хорооллын айл өрхөд борлуулах эрчим хүчний үнийн 50 хувийн хөнгөлөлтийг өнөөдрөөс эхлэн тооцохоор боллоо.

Цахилгааны орой, шөнийн хэрэглээний тариф 2017 оны 03-р сарын 31-ний өдрийг дуустал буюу таван сарын турш хэрэгжих юм. Мөрдөх хугацаа 21.00-06.00 цагийн хооронд байна.

Эрчим хүчний зохицуулах хорооноос гаргасан энэ тогтоол нь Эрчим хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4, Агаарын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.3 дахь заалт, Засгийн газрын 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 469 дүгээр тогтоолд тус тус үндэслэжээ.

Дашрамд дурдахад тарифт тоолуур хэрэглэж буй айл өрхийн тоо Улаанбаатарт 109.059, Дарханд 3254, Эрдэнэтэд 866 байгаа юм байна.


 

 

О.НАНСАЛМАА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?