ЧИНГИС ХААНЫ МЭНДЭЛСЭН ӨДРӨӨР 496 СОГТУУГИЙН ҮЙЛДЭЛ БҮРТГЭГДЖЭЭ

2016-11-01  

Нийслэлийн хэмжээнд 10-р сарын 31-ний өдөр нийт 3546 удаа холбогдсоноос, гэмт хэргийн 73, зөрчлийн 544, согтуугийн 496, зам тээврийн ослын 226, мэдээлэл шалгахад, гэмт хэргийн шинжтэй 45 үйлдэл бүртгэгдсэнийг холбогдох нэгжүүд шалгаж байна.

Харин 10-р сарын 30-наас 31-нд шилжих шөнө Өнөр хотхоны байрны гадна зогсоолд байсан автомашинд хулгай орсон байна” гэсэн мэдээллийн дагуу шалгахад тус байранд оршин суугч С-ын “Тоуоtа corolla” автомашины жижиг шилийг хагалж “Parlament” тамхи 2 блок, “Mildseven” тамхи 3 блок, “Esse” тамхи 9 блок, “LD” тамхи 5 блок, “Best” тамхи 3 блок зэргийг СБД-13 хороонд суух 19 настай Г нь хулгайлсныг илрүүлжээ.

Мөн “БЗД-6-р хороонд байрлах дэлгүүрт 10-р сарын 30-наас 31-ний хооронд хулгайч орсон байна” гэсэн мэдээллийг 10-р сарын 31-нд авч шалгахад : БЗД-15 хороонд оршин суух С /эм.58н/-ийн барааны дэлгүүрийн цонхыг хагалж 2.060.000 төгрөг, “Samsung J3” гар утас, тамхи, шоколад, бохь, ундаа зэрэг хүнсний бараа зэргийг СБД-5 хороонд суух М /эр.21н/ нь бусадтай бүлэглэн хулгайлсан хэргийг БЗДЦХ-2 шалгаж байгаа билээ.

БЗД-ийн 8-р хороонд байрлах “10-р сарын 31-ний 08:00-15:00 цагийн хооронд байранд хулгай орсон байна ” гэсэн мэдээллийг авч шалгахад тус тоотод суух 45 настай П-ийн монгол гэрийн хаалгыг хөшсөн, дунд гарын мана хөөрөг, дунд гарын мөнгөн аяга, гуулин бурхан, хонины гулууз мах зэрэг эд зүйлийг БЗД-20 хороонд суух 32 настай эмэгтэй Ч нь бусадтай бүлэглэн хулгайлсныг илрүүлээд байгаа юм.

 

 

О.НАНСАЛМАА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Burnee:Mongolchuud why iim yum be **** 2016-11-01
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?