“ХҮҮХЭД ХАРАХ ҮЙЛЧИЛГЭЭГ ЗОГСООХЫГ ЭСЭРГҮҮЦЭВ"

2016-11-01  

УИХ-аас Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн хэрэгжих хугацааг 2021 он болгон хойшлуулж, энэ оны сүүлээр санхүүжилтийг нь зогсоохоор болжээ.Үүнийг хүүхэд харах үйлчилгээ эрхлэгчид болон эцэг эхчүүд эсэргүүцэж хэвлэлийн бага хурал хийлээ.

Тэрээр уг хууль хэрэгжсэн 4 сарын хугацаанд хүүхэд харах 437 төвд 6353 хүүхдүүд хамрагдсан юм. Энэ талаар хүүхэд харах үйлчилгээний ажлын хэсгийн ахлах Б.Өлзийбат “Энэ үйлчилгээнд 5 тэрбум төгрөгөөр бүтэн жил 6000 хүүхэд хамрагдаж байна. Гэтэл энэ мөнгөөр 100 ортой 5 цэцэрлэг л баригдаж байна шүү дээ. Тэгэхээр бүтэн жил 500 хүүхэд хамруулах уу, 6000 хүүхэд хамруулах уу гэдгээ бодолцож, шийдвэрээ ахин нэг харахыг хүсч байна” гэлээ.

Тэрээр Сангийн дэд сайд Х.Булгантуяа 1-т Хүүхэд маш бага хамрагдаж байна. 2-т Төсөв санхүү хүрэлцэхгүй байгаа учир энэ хуулийн хэрэгжилтийг зогсоож байгаа гэсэн хариу өгсөн байна.

Харин энэ талаар СХД-ийн 26-р хороонд хүүхэд харагч Б.Энхбаяр “Нөхөр бид хоёр нийлээд 10 хүүхэд хардаг. Манай дүүрэгт цэцэрлэг, сургууль аль аль нь байхгүй. Тийм учраас энэ хууль бол маш зөв, хөрсөн дээрээ бууж байгаа зүйл. 1000 гаруй хүүхэд харагч ажилтай, орлоготой байна. Тиймээс энэ хуулийг зогсоож огт болохгүй” гэсэн юм. Тиймдээ ч тэд МУ-ын Ерөнхийлөгч тэргүүтэй холбогдох бүхий л албанд хуулийг эсэргүүцэж, шаардлага хүргүүлж байгаа аж.

ХУД-ийн 4-р хорооны иргэн, уг үйлчилгээнд хүүхдээ харуулдаг эцэг эхийн төлөөлөл болох Б.Жигмиддорж “Энэ үйлчилгээ бол бид нар шиг залуу эцэг эхчүүдэд тогтвортой ажиллах маш том боломж олгож байгаа. Манай хороонд огт цэцэрлэг байдаггүй. Улсын цэцэрлэгийн сугалаанд нь орж чадаагүй. Тиймээс би 2 ойтой хүүхдээ харуулдаг” гэв.

Энэ үйлчилгээ зогсвол хүүхдээ хаана өгөхөө мэдэхгүй байна гэдгээ ч хэлж байлаа.  Цэцэрлэг бол нийгмийн халамж биш, ирээдүйдээ хийж буй хөрөнгө оруулалт, энэ бол хүний тэгш эрхийн асуудал. Аав нь ажилгүй, танилгүйгээсээ болж хүүхэд хохирч сугалааны ард үлдэх ёсгүй хэмээн ийнхүү эсэргүүцэж байгаа юм байна.

 

 

О.НАНСАЛМАА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?