ШИНЖИЛГЭЭНИЙ ХАРИУ ЯМАР ӨВЧЛӨЛ ЗОВИУР БАЙГААГ ТАНД ХЭЛЭЭД ӨГНӨ

2016-11-02  

Лабораторийн болон дүрс, цахилгаан, дуу авианы шинжилгээ эмч хүний оношлох, эмнэлзүйн асуудлыг шийддэг. Өнөөдөр шинжилгээний лабораториудад шинжилж байгаа : Цусны ерөнхий шинжилгээ, эрдсийн шинжилгээ, дааврын шинжилгээ, уураг, маркер, энзим, биохими, цусны бүлэгнэлт болон тунадасжилтын шинжилгээний үзүүлэлтүүдийг харж эмч нар хүний өвчнийг оношлож байна.

Цусны ерөнхий шинжилгээг улаан бөөм (RBC,Ercs),

Гемоглобин (HGB,Hb)

Гемокрит (HCT.Ht) 

Ретокулоцит (RDW) 

Тромбоцит (PLT) 

Цагаан бөөм (WBC)

Цусны тунах хурд (СОЭ), ийм гол үзүүлэлтээр хийхээс гадна, улаан бөөмийн багасалтаар цус багадалт, бусад цусны бүрдүүлэгч эсүүдээр өвчлөлийн шалтгааныг олдог.

Цагаан бөөмийн ихсэлтээр үрэвсэлт өвчин, биеийн эсэргүүцэл, дархлааны түвшинг тогтоож болдог. Тромбоцитээр элэгний үйл ажиллагааны сулралыг тодорхойлж болно. Цусны элементүүдийн тунадасжих хурд Польшийн эрдэмтэн Бернацкийн нэрээр ОВ гэж томьёолдог СОЭ их байх тусам өвчний хүндрэл, хордлогыг илэрхийлдэг. Тухайлбал : 

Ионограммын шинжилгээнд : Сод Na+, Кали К+, Хлор Сl, Магнез Mg, Кальц Ca+ болон төмрийн нэгдлүүдийг тодорхойлдог. Эдгээр эрдэсүүд цусанд ихдэж багадаж болохгүй бие махбодийн тэнцвэржилтийг тогтоох ёстой.

Жишээ нь : Кали шээсний шинжилгээнд ихсэхэд цусанд калийн дутагдал болсноос, гэдэс гүйлгэх чацархайн булчирхайнууд томорч, хордлого эхэлдэг байна. Хэрвээ цусанд Кали ихэссэнээс зүрхний булчинд нөлөөлж, зүрх зогсох хүндрэл гардаг. Магнез цусанд ихдэхэд бөөрний ажиллагаа сулрахаас гадна, бөөрний дутагдал үүсгэх шалтаг болдог. Ферратин энэ нь элгэнд төмрийг ихээр нөөцлөн агуулах уураг юм. Их хэмжээний төмрийг, хэрэгцээ бүхий чөмөг, дэлүү, зүрх бөөрөнд илгээж цусны багадалтыг арилгадаг. Элэгний үрэвсэл, гэмтлийн, архи, тамхины, химийн эм, хорны улмаас энэ ферратин агуулах хэмжээ нь багасах юм уу, устахад цус багадалт байнга гардаг. Харин ферратин уураг ихээхэн махны хэрэглээ, тасралтгүй хооллолт, таргалалтын, дотоод шүүрлийн нөлөөгөөр ихсэж 400ug/l болоход нойр булчирхай, элэг, бөөр, уушгинд хавдар үүсгэх нөхцөл бүрдүүлдэг байна.

Дааврын шинжилгээнд

Адерналин, алдостерон, бөөрөнд натри, калийн зохицуулга хийж, цусны даралт зохицуулдаг. Эстрадоль даавар өндгөн эсийн боловсролт, сарын хирийг идэвхжүүлнэ. Инсулин цусанд сахар ихдүүлэхгүй байх, элгэнд гликоген хуруулах, эд, эсийг нөхөн төлжүүлэх үүрэгтэй даавар, цусанд багадахаар чихрийн шижин үүсгэж, ихсэхээр дотоод шүүрлийн булчирхайнуудыг уйланхайжуулдаг. Кортизол, прогестрон,  тестостерон, эрэгтэйн бэлгийн шүүрлийг боловсруулдаг, эмэгтэйд бага хэмжээгээр байж, өндгөн эс, бөөрний дээд булчирхайн бүтцэнд ордог. Тиреотропны (TSH), даавар бамбай булчирхайг ажлуулдаг өнчин тархинаас ялгардаг даавар юм. Ихдэхээр бамбайн хордлого, энэ даавар  багадахаар бамбайн дутагдлын хам шинж өгдөг. Т3, FT3, T4, FT4,бамбайн булчирхайн даавар ихдэхээр Базедовын өвчний хам шинж өгдөг, багадахаар Хашиото өвчний хам шинж өгнө. FSH өндгөн эсийг төрүүлдэг даавар, энэ дааврын хэмжээ бага байхаас төрөлхийн болон үргүйдлийн шалтгаантайг илэрхийлдэг.

Уургын шинжилгээ

Электрофорез, нийт уураг, албумин, альфаглобулин, альфа 2 глобулин, ветаглобулин, гаммаглобулин дархлааны IgA, IgD, IgE, IgG, IgM CRP С уургын урвалж, анх 1930 онд уушгины өвчтэй хүнээс ялгаруулж олсон, энэ уургын урвалж ихсэх нь тархи, нугас мэдрэлийн, холбогч эдийн үрэвсэл, байгааг харуулдаг.

Энзимийн шинжилгээнд :GPT, GOT, AMYLAZA, CHE, CPK, CK-MB, ALP, ACP, LDH, GLD, GGTP хийгдэх бөгөөд элэгний үйл ажилгаа, эмгэгфизиологийг харуулж, өвчний учир шалтгааныг тайлдаг.

Биохимийн шинжилгээнд : мочевин, шээсний хүчил, креатинин, биллирубин, холестрол, HDL  LDL, триглицирид, цусны сахар, зэрэг шинжилгээг үзсэнээр бөөрний үйл ажилгаа, зүрхний булчин, элэг цөсний өвчлөлийг илрүүлдэг. 

Маркерын шинжилгээнд :  Хавдрын үүсэл CEA, манжин булчирхайн PSA,  өөрчлөлт өндгөвчийн өөрчлөлт CA125, хоол боловсруулалт CA 19.9, хөхний өөрчлөлтийг CA 15.3 шинжилдэг. 

Лаборатори эмчилгээнээс гадна Рентген туяа ашигласан СТ, MRI, боловсронгуй дүрс оношлогоо, хэт дуу авианд суурилсан, дүрс оношлогоо 3Д, 4Д гэх илүү шинэ технологи, иннавацыг тулгуурлах болсон байна. Хэдий шинжилгээний өндөр түвшин, оношлогооны зэмсэгтэй болсон ч шинжилгээний хариунд бодит дүгнэлт хийж, зөв оношлох, эмнэлзүйн сэтгэлгээтэй эмч нар байх хэрэгтэй.

 

 

Б.БАТ-ОРГИЛ ХҮНИЙ ИХ ЭМЧ 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Shinjilgee:Tus bur onshilgoonii une bichih bolomj bn uu 2016-11-02
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?