“ХҮҮХЭД АРХИАР СОЛИНО” ГЭХ МЭДЭЭЛЛИЙГ ХЭН ТАРААВ?

2016-11-02  

“Нялх хүүхэд шил архиар солино” гэсэн мэдээлэл нийгмийн сүлжээгээр өчигдөр тарсан билээ. Тэгвэл энэ мэдээлэл худлаа болохыг Хүүхдийн эцэг эх болон ар гэрийнхэн, Улаанбаатар хотын Цагдаагийн газраас мэдээлэл хийлээ.

Тэрээр 7 сартай Минжүүрханд охины ээж СХД-ийн 8-р хорооны иргэн Б.Дэлгэрмөрөн

“Манай аав охиныг минь тэврээд салхилуулж байх үед нь зөвшөөрөл авалгүйгээр зургийг нь авч олон нийтийн сүлжээнд тавьсан байсан. Бид үүнийг нь мэдээгүй. Гэтэл орой танихгүй охин залгаж “Танай хүүхдийг архиар солино гээд зураг яваад байна” гэж хэлсэн. Бидний нэр төрийг гутааж худал мэдээлэл тараасан хүнийг олж, хуулийн хариуцлага хүлээлгэхийг бид шаардаж байна” гэлээ.

Тэрээр аав маань архи уудаггүй, охиноо салхилуулах гээд дэлгүүр орчихоод ирэх хооронд л зургийг нь авчихсан байсан гэсэн юм.

Уг мэдээлэлд 40 гаран настай эрэгтэй нялх хүүхдээ тэврэн дэлгүүрийн үүдэнд зогсож байгаа зураг хавсаргасан байна.

Гэвч энэ зургийг зөвшөөрөлгүй авч худлаа мэдээлэл тараасан хүнийг Цагдаагийн Газраас хайж байгаа юм.

Харин Улаанбаатар хотын ЦГ-ын Олон нийттэй харилцах албаны ахлах мэргэжилтэн, Ахмад Ё.Лхагвасүрэн “Энэ мэдээллийн дагуу СХД-ийн Цагдаагийн Хэлтэс дээр шалгалтын ажиллагаа явагдаж байна.

Мөн цахим сайтууд ч ор үндэслэлгүй, эх сурвалжгүй мэдээлэл цацаж олон нийтийг цочролд оруулахуйц мэдээлэл тараахгүй байхыг хүсч байна” гэлээ.

Анх “Твиттер” цахим сүлжээнд тавигдсан уг мэдээлэл нь МУ-ын Эрүүгийн хуулийн 113-р зүйлийн Хүн худалдаалах гэмт хэргийн шинжтэй мэдээлэл байсан ажээ. Тиймээс гэмт хэргийн шинжтэй болон бусдын алдар нэр хүндэд халдсан ийм мэдээллийг олон нийтийн сүлжээнд тавихгүй байхыг иргэдэд анхаарууллаа.

 

 

О.НАНСАЛМАА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
chi bvr neriig ni taraachihlaa:tenej ym u chi bvr nertei ustai ni zarlachihlaasht huuhdiig ni 2016-11-02
zochin:arai denduu yum , olohod amarhan sh dee, setguulch ee olood arga hemjee avaach 2016-11-02
зочин:Ер нялх хүүхдийг ИНГЭЖ авч явдаг тэр өвгөнд асуудал байна шүү. Өвөө нар ач зээгээ тэврээд л явдаг ... 2016-11-02
зочин:Ер нялх хүүхдийг ИНГЭЖ авч явдаг тэр өвгөнд асуудал байна шүү. Өвөө нар ач зээгээ тэврээд л явдаг ... 2016-11-02
zochin:ene bultsaisan yum end tend l sugand yun hetsuu yum be 2016-11-04
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?