АЙХААСАА Л АЙЖ СУР...

2016-11-03  

Улс орны төрийн тэргүүнүүд албан тушаалаасаа буусны дараа төрөл бүрийн ажил эрхэлдэг. Голдуу л зөвлөгөө өгөх, уулзалт хийх, олон улсын чанартай хурал, форумд оролцож илтгэл тавих гээд зав чөлөөгүй байдаг. Манайханч энэ жишгийг дагасан хэвээр. Түүний дотроос лекц унших нь нэлээд түгээмэл гэж хэлж болно. Дөрөв дэх ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ажлаа гүйцэтгэж буй тул түүний тухай ярих зүйл алга. Түүнийг өнгөрсөн 8 орчим жил Монгол улсыг удирдах хугацаанд Монголын амьдрал дээшилсэнгүй гэдгийг Статистикийн төв газрын сүүлийн судалгаанууд илтгэнэ. Түүнд ХЭЛДЭГ ерөнхийлөгч гэдэг цолыг Монголчууд олгосон.

Монголын өмнөх 3 ерөнхийлөгчийн хувьд авч үзвэл : П.Очирбат анхны ерөнхийлөгч бол геологич. Ашигт малтмалын хайгуулчин гэсэн үг. Чулуутай харьцагч. Гэхдээ Очирбат ерөнхийлөгч бас номын хүн. Үг хэл уран цэцэн. Бусадтай чин сэтгэлээсээ харьцдаг нь олны сэтгэлийг татдаг. Бичээд байдаггүй ч, бичвэл хуульч Б.Чимид агсантай ижил бичгийн маш өндөр чадвартай. Хошигнол сайтай. Ямар сайндаа л, Үндэсний Телевизээр шууд дамжуулсан Монгол улсын ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн халз ярилцлагад оролцож байхдаа, өөр лүү нь давшилсан үг хэлсэн, өөрийгээ ялна гэдэгт итгэл дүүрэн зогсох зохиолч Л.Түдэвийн өөдөөс инээж байгаад, Хөгшөөн, хоёр биен лүүгээ дайрахгүй, бие биенээ муулахгүй гэж тохирсон биш билүү ... гэж хэлээд хүнд асуултаас эвтэйхэн мултарч, өрсөлдөгчөө унагаж байсан түүх бэлхэн. Бэлэн цэцэн. Ямар сайндаа, Монгол улсыг БААР улс биш БАР улс болгоно гээд хэл аманд өртөж байх вэ. Тиймээс ч ХЭЭГҮЙ ЕРӨНХИЙЛӨГЧ гэж ард нийт цоллосон. Оросоор маш сайн ярина. Оросуудын сэтгэлийг нь онгойтол инээлгэх ярианы увьдистайг нь хараад бахархаж байсан. Гэхдээ лекц энэ тэр бол уншаад байдаггүй.

Харин Монгол улсын хоёрдахь ерөнхийлөгч Н.Багабанди бол АПУ компаниас гараагаа эхэлсэн инженер технологич. Гэхдээ Н.Багабанди гэдэг хүнийг намын суртал ухуулгын зааварчлагч гэдгээр нь илүү мэддэг. Үзэл суртлын зааварчлагч гэдэг бол тухайн цаг үеийн ПИАР хийдэг, пиарчин гэсэн үг, өнөөгийн ойлголтоор. Энэ хүн бол үгэндээ маш харам. Дэндүү их хайрцаглагдсан гэж түүнийг хэлдэг. Эзэмшсэн мэргэжил, эрхэлсэн зааварлагчийн ажил нь ихээхэн нөлөөлсөн гэж бодогдом. Тиймээс үг хэлэх, илтгэл тавихдаа ишлэл татах маш дуртай нь ажиглагдсан. Элдэв ажил төрөлд оролцоод байхыг нь үзээгүй. Нам гүм байхыг эрхэмлэдэг. 25-р телевиз, Өнөөдөр сонинтой дотно нөхөрлөдөг. Түүнийгээ ч хангалттай гэж үздэг байж болох. Монгол news компанид хувьцаа эзэмшдэг гэж олноороо ярьдаг. Түүнийг нь батлах мэт тэдгээр хэвлэлээс зохиох бүх арга хэмжээнд алгасахгүй оролцдог. "Титэм үг" гэдгийг гаргасан. Түүнийгээ энэ 2 хэвлэлээрээ гаргадаг. Хүмүүс түүнийг титэм үг хэлхдэг ч гэж хэлдэг. Үгэндээ ч харам, үйл ажиллагаандаа ч хамжааргатай тул түүнийг ХИЙГҮЙ ЕРӨНХИЙЛӨГЧ гэж нэрийдсэн. Хамгийн сүүлд Оюутолгойн ТУЗ-ын гишүүнээр ажилласан. Очирбат ерөнхийлөгчийг бодвол, их хүйтэн, хямсгар гэж тодорхойлдог. Орос хэлэнд Очирбат ерөнхийлөгчийн ижил гаргуун.

Гурав дахь ерөнхийлөгч Н.Энхбаяр бол Багабанди ерөнхийлөгчийг бодвол яах аргагүй бичгийн хүн юм. Төгссөн сургууль нь, дэлхийд алдартай Утга зохиолын Дээд сургууль. Эзэмшсэн мэргэжил нь орчуулагч. Орос , англи хэлийг гаргуун эзэмшсэн. Төвд хэлийг бие даан сурсан. Орчуулагчийн хувьд иж бүрэн зэвсэглэсэн гэж зүйрлэж хэлж болно. Дэлхийн утга зохиолын шилдэг 50 боть номыг санаачилж, хэвлүүлсэн. Өөрийнхээ орчуулгын болон нийтлэлийн 8 боть номоо гаргасан гэвэл бүтээл ихтэй бичгийн хүн. Харин ерөнхийлөгчийн албан тушаалаасаа бууснаас хойш улс төрийн шинэ нам байгуулсан нь одоогийн эрх баригчдын сэтгэлд нийцээгүй. Шинэ нам байгуулсан ч юу байх вэ, хуучин МАХН-аа удирдах болсон нь түүний эзэмшсэн мэргэжилтэй ч, түүний зан чанартай ч бас холбоотой байж болох. Юмны учрыг олох, оройд нь гарах, эхэлсэн ажлаа гүйцээх, түүний төлөө мэдлэг чадвараа шавхах, тууштай байх зэрэг нь нөлөөлсөн байж болох. Оросын өрийг төлсөн авторын нэг. Монгол орон даяар зам тавьсан. Тэглээ гээд, өнөөгийн удирдлагын адил, би зам барьсаан гээд улс орноо өрөнд оруулчихаад, хэнэггүй суугаагүй. Тиймээс түүнийг ХИЙДЭГ ерөнхийлөгч гэж нэрлэсэн.

Одооноос Н.Энхбаяр ерөнхийлөгч соён гэгээрүүлэх ажилдаа ханцуй шамлан орлоо. Түүнийг ч олон нийт хүлээж байсан нь илт. Тэр "Дэлхийн соёл, утга зохиолын түүхээс..." лекцийн анхныхыг МУБИС-ийн оюутнуудад уншлаа. Зохиол бүтээл бол хүний сэтгэлийн гүн дэх дуу, чимээ болохыг тэр лекцийнхээ үеэр оюутнуудад ойлгуулахыг хичээлээ.

Тиймээс ч, хайр дурлал, янаг амрагийн зохиолыг биш, нийгмийн чанартай, ёс суртахуунтай, иргэний дайчин өнгөтэй, амьдралын утга учрыг таниулсан зарим зохиол бүтээл дээр анхаарлаа төвлөрүүлсэн нь ажиглагдав. Зуу зуун жилийн өмнө туурвисан ч, өнөө хэр нь утга санаа, мөн чанараа гээгээгүй, үнэ цэнэ нь хэвээрээ байгаа бүтээлүүдийн тухай тэр маш товч боловч, сонирхолтойгоор ярилаа.

Түүний лекцэнд оюутнуудаас гадна, Д.Урианхай, Ц.Дашдондов, Д.Нямаа, Д.Цэдэв Гомбосүрэн нарын Монголын соёл, утга зохиол, сэтгүүл зүйн нэртэй төлөөлөгчид урилгаар оролцов. "Хүн болж төрөх амархан. Хүн болж төлөвших амаргүй. Хүн шиг амьдарна гэдэг бол хамгаас хэцүү." Энэ үгээр орчуулагч Н.Энхбаяр лекцээ өндөрлөлөө.

"Айж амьдарна гэдэг бол хорхой л болно гэсэн үг. Тэгэхээр хорхой биш, хүн шиг амьдар. "Айхаасаа айж сур" гэж АНУ-ын ерөнхийлөгч Рузвельтийн үгийг иш татлаа. Оюутнуудын чихээ дэлдийлгэн, зүрхнийхээ цохилтыг даран байж сонссон лекцийн үеэр орчуулагч Н.Энхбаяр өөрийн хөрвүүлсэн гурван шүлгийг оюутнуудын хамт уншиж сонсголоо. Түүнийг нь орчуулгатай нь хамт хүргэе.

Владимир Высоцкий

"Я не люблю"

Я не люблю фатального исхода 
От жизни никогда не устаю 
Я не люблю любое время года 
Когда весёлых песен не пою

 

Я не люблю открытого цинизма 
В восторженность не верю и ещё 
Когда чужой мои читает письма 
Заглядывая мне через плечо

 

Я не люблю когда наполовину 
Или когда прервали разговор 
Я не люблю, когда стреляют в спину 
Я также против выстрелов в упор

 

Я ненавижу сплетни в виде версий 
Червей сомненья, почестей иглу 
Или когда всё время против шерсти 
Или когда железом по стеклу

 

Я не люблю уверенности сытой

Уж лучше пусть откажут тормоза 
Досадно мне, что слово "честь" забыто 
И что в чести наветы за глаза

 

Когда я вижу сломанные крылья

Нет жалости во мне и неспроста 
Я не люблю насилье и бессилье 
Вот только жаль распятого Христа


Я не люблю себя когда я трушу 
Обидно мне, когда невинных бьют 
Я не люблю, когда мне лезут в душу 
Тем более, когда в неё плюют

 

Я не люблю манежи и арены 
На них мильон меняют по рублю 
Пусть впереди большие перемены 
Я это никогда не полюблю

                                                                              

1969.

В.Высоцкий (ЗХУ)

 

Би зарим юманд дургүй болсон

 

                                    Би бүх юм заавал сүйрнэ гэдэгт итгэдэггүй

Би амьд мөртлөө үхсэн юм шиг байхад дургүй

Би жилийн бүх улиралд заавал дуртай байх албагүй

Би хөгжилтэй гэх дуу болгоныг заавал дуулах ёсгүй.

 

Би хөндий хүйтэн мэдэмхийрэлд дургүй

Би хөөрцөглөн баясаж дэвхцэхэд дургүй

Би надад хаягласан захидлыг өөр хүн уншихад дургүй

Би хүний нандин нууц руу өнгийн харахад үнэхээр дургүй.

 

Би хагас хугас юманд дургүй

Би хүний яриаг дундуур нь таслахад дургүй

Би ар дагзанд буу тулгахад дургүй

Би духанд сум зооход дургүй.

 

Би таамаглал нэрээр ховоор хөөцөлдөхөд дургүй

Би эргэлзээнд автаж ангайж алмайрах дургүй

Би шагналын үзүүртэй зүүнд хатгуулах дургүй

Би бусдыг байнга өдөж оролдоход дургүй.

 

Би эрхтэй нь эрхгүйгээ дээрэлхэхэд дургүй

Би тарган цатгалан мухар сүжигт дургүй

Би эндүүрч алдсандаа харамсах дургүй

Би “нэр төр” гэх үг мартагдсанд харамсдаг.

 

Би нэгнийхээ мууг нь үзэж “нэр төр”-тэй болоход дургүй

Би шувууны далавч хугарч салбаганахад дургүй

Би хэн нэгнийг хэт өрөвдөх дургүй

Би хэн нэгэнд хэт өрөвдүүлэх дургүй.

 

Би хүчтэй байх, хүчгүй байхын алинд нь ч дургүй

Би өөрөө айж сандрах дургүй

Би гэмгүй хүмүүсийг шийтгэхэд дургүй

Би зүрх сэтгэлээ уудлалцахад дургүй.

 

Би зүрх сэтгэл рүүгээ нулималцахад дургүй

Би үнэн үг худал болж, үнэт зүйлс үнэгүйдэхэд дургүй

Би тайз, дэлгэцэнд үнэхээр дургүй

Би бүх юм аяндаа сайн болно гэхийг сонсох дургүй

Би зарим юманд дургүй болсон.

1969.

Н.Энхбаяр орчуулав.

By Bob Dylan

"Political World"
 

We live in a political world
Love don't have any place
We're living in times
Where men commit crimes
And crime don't have any face.

We live in a political world
Icicles hanging down
Wedding bells ring
And angels sing
Clouds cover up the ground.

We live in a political world
Wisdom is thrown in jail
It rots in a cell
Is misguided as hell
Leaving no one to pick up a trail.

We live in a political world
Where mercy walks the plank
Life is in mirrors
Death disappears
Up the steps into the nearest bank.

We live in a political world
Where courage is a thing of the past
Houses are haunted
Children unwanted
The next day could be your last.

We live in a political world
The one we can see and feel
But there's no one to check
It's all a stacked deck
We all know for sure that it's real.

We live in a political world
In the cities of lonesome fear
Little by little
You turn in the middle
But you're never sure why you're here.
We live in a political world
Under the microscope
You can travel anywhere
And hang yourself there
You always got more than enough rope.

We live in a political world
Turning and trashing about
As soon as you're awake
You're trained to take 
What looks like the easy way out.

We live in a political world
Where peace is not welcome at all
It's turned away from the door
To wonder some more
Or put up against the wall.

We live in a political world
Everything is hers and his
Climb into the frame
And shout God's name
But you're never sure what it is.

 

Боб Дилан (АНУ)

 

Улс төржсөн ертөнц

 

Бид улс төржсөн ертөнцөд амьдарч байна

Бидний энэ ертөнцөөс хайр дурлал дүрвэсэн

Бидний амьдарч байгаа ертөнцөд гэмт хэрэг л үлдсэн

Бид бүгд гэмт хэрэгтнүүд болцгоосон

Буруугүй тусмаа онц хүнд гэмт хэрэгтэнд тооцогдоно.

 

Бид улс төржсөн ертөнцөд амьдарч байна

Бүх гол мөрөн мөстөн хөлдөж урсахаа больсон

Бүгд хуримын бөгж зүүж худлаа гангардаг болсон

Бөө нар улс төрчдийг уядаг болсон

Бүх газар дэлхий бүхэлдээ үүл мананд хучигдсан.

 

Бид улс төржсөн ертөнцөд амьдарч байна

Билиг оюунтай нэгнийгээ барьж шоронд хийсэн

Битүү торолсон камерт тэрнь өвдөж, өлбөрч байна

Бидний энэ ертөнц там болж хувирсан

Бид бүгд буруу замаар будаа тээцгээдэг болсон.

 

Бид улс төржсөн ертөнцөд амьдарч байна

Бие биенээ хайрлаж өрөвдөхийг мэдэхээ больсон

Бидний амьдралыг дээрээс тольдон хянадаг болсон

Бид бүгдээрээ банкинд өртэй болж барьцаалагдсан

Бид бүгдээрээ үхэх ч, сэхэх ч эрхгүй болсон.

 

Бид улс төржсөн ертөнцөд амьдарч байна

Бүгдээрээ айдас хүйдэст бүхэлдээ автсан

Баатарлаг эр зориг гэж байхаа больсон

Авгай хүүхдээр нь барьцаалж айлгана

Амьд явах хоног маргааш ч дуусч магадгүй ээ.

 

Бид улс төржсөн ертөнцөд амьдарч байна

Бүгдээрээ арьс махаараа мэдэрч, мэдэж байна

Бүгд хөзөрт донтон тоглодог болсон

Бүх хөзрийг сольж хуурамч болгосон

Бүх амьдрал тэр чигээрээ хуурамч хөзөр болсон.

 

Бид улс төржсөн ертөнцөд амьдарч байна

Бүгд айдсын хорт утаанд хучигдсан хот руу нүүж байна

Бүгд нэг мэдэхэд өөр өөр хүн болж хувирсан

Бүгд нэг мэдэхэд бөв бөөрөнхий болцгоосон

Бөөрөнхий болсныхоо зөв, бурууг хэн ч хэлж чадахгүй.

 

Бид улс төржсөн ертөнцөд амьдарч байна

Биднийг бүгдийг дээрээс, дэргэдээс дурандаж байна

Бид бүгдээрээ гадаадад чөлөөтэй явдаг болсон гэнэ

Бүгдээрээ хаана ч явсан олсны тасархай олж чадах тул

Бүгд гадаадад гараад амиа хорлох боломжтой болжээ.

 

Бид улс төржсөн ертөнцөд амьдарч байна

Бид заасан чиг рүү нь зүглэх тусам байдал улам дордоно

Бид өглөө сэрмэгцээ өөрийн мэдэлгүй болно

Бүх нийтийн сургалтанд заавал хамрагддаг болсон

Бүгд дуулгавартай болж, амар сайхандаа жаргах тухай сургалт.

 

Бид улс төржсөн ертөнцөд амьдарч байна

Бид шударга ёсноос нүүрээ буруулцгаасан

Бид шударга ёс үүд тогшиход хөөж туудаг болсон

Бид шударга ёсгүй сайхан амьдарна гэдэгт эргэлзэхээ больсон

Бид түүнийг хана түшүүлж зогсоогоод ялыг нь уншдаг болсон.

 

Бид улс төржсөн ертөнцөд амьдарч байна

Бүх юм хайрцаглагдсан, далд эзэнтэй болсон

Бүгд өөр өөрсдийн зургийг ханандаа өлгөдөг болсон

Бүгд Бурхныг нэрээр нь дуудаж залрахыг нь хүлээнэ

Бүгд Бурхан биеэрээ залрахад нь танихгүй зөрж өнгөрнө.

 

 

Н.Энхбаяр орчуулав.

 

By Pink Floyd

 

"Wish You Were Here"

 

So, so you think you can tell Heaven from Hell,

blue skies from pain.

Can you tell a green field from a cold steel rail?

A smile from a veil?

Do you think you can tell?

Did they get you to trade your heroes for ghosts?

Hot ashes for trees?

Hot air for a cool breeze?

Cold comfort for change?

Did you exchange a walk on part in the war for a lead role in a cage?

How I wish, how I wish you were here.

We're just two lost souls swimming in a fish bowl, year after year,

Running over the same old ground.

What have we found?

The same old fears.-

Wish you were here.

 

 

“Пинк Флойд” хамтлаг (Их Британи)

 

Чи энд байсансан бол

 

Чи тэгээд үнэхээр ялгаж чадах уу

Чийгтэй өмхий тамыг диваажингаас?

Хөх тэнгэрийн баяр баясгаланг

Хүнд өвчний өвчин зовлонгоос?

Цэнхэртэн харагдах уудам талыг

Цэвдэг газар дээр мушгирах төмөр замаас?

Халуун сэтгэлийн инээмсэглэлийг

Хумсаа нуусан этгээдийн хуурамч багаас?

Чи тэгээд үнэхээр ялгаж чадах уу?

 

Чи амьдралдаа бусдын шахалтаар

Чин зоригт баатруудаас урваж

Чимээгүйхэн гэтэх сүнсний боол болсон уу?

Амьд моддыг тайран унагаж

Асааж түлэхэд үнс болдог түлээ болгосон уу?

Хээрийн салхины цэнгэг агаарыг

Халуун өрөөний бөгчим агаараар сольсон уу?

 

Амьдралаа зоригтой өөрчлөхийн оронд

Ахуйдаа баригдаж айж хулчийсан уу?

Аймшиггүй тэмцэлд босохын оронд

Алтан торонд худлаа томорч суусан уу?

 

Чамайг энд байсан бол гэж их үгүйллээ.

Чи бид хоёрын сүнс төөрчээ

Жирийн загас чанадаг тогоонд л

Жилээс жилд хөвж байгаагаа мэдэхгүй байна.

Юу ч өөрчлөгдсөнгүй нэг л газраа эргэлдсээр

Юу олж долоов оо чи бид хоёр?

Нөгөө л хучин айдсандаа автсан хэвээр

Нөхөр минь дээ, чи энд байсансан бол.

 

Н.Энхбаяр орчуулав.

 

 

Ц.ЭНХБАТ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Зочин:Хийсэн үйлдэл нь хүний мөн чанарыг тодорхойлдог гэдэг. Энхбаяр гуай төрийн удирдах өндөр алба хаших хугацаанд Мянганы замыг барих, Жанрайсаг бурханыг бүтээх, Орост төлөх өрийг тэглэх, Үндэсний хөгжлийн цогц бодлогыг монголын эрдэмтдийн оролцоотой боловсруулах гээд олон сайхан ажлыг санаачилсан, дэмжиж ажилласан. Ингээд харахад энэ хүн улс орноо эмхлэн төвхнүүлэх гэсэн чин эрмэлзлэлтэй юм уу гэж би хардаг. Энэ бол гурав дахь ерөнхийлөгчийн талаар миний өвөртөлж явдаг нэг бодол. 2016-11-04
avilgach:Высоцкийн шүлгийг худлаа орчуулжээ. Нуруу луу буудахад дургүй. Тулгаж буудахад дургүй гэснийг утгыг нь орос хэл дээр мэддэггүй юм байна. Выстрел в спину гэдэг чинь монголоор бол бараг л араас нь хутга **** гэсэн үг ш дээ. 2016-11-04
sasas:mundag umaa 2016-11-04
Avilgach malaa:Bodwol naad hvn chini chamaig bodwol soyoltoi helbereer orchuulaa bz 2016-11-05
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?