АВТО ОСЛЫН УЛМААС 2 ИРГЭН ГЭМТЖЭЭ

2016-11-04  

2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Замын цагдаагийн албаны ЖШУХ дээр нийт 303 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 224 дуудлага бүртгэгдсэн байна.

Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 6 бүртгэгдэж, 7 хүн хүнд хөнгөн гэмтсэн. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осолд холбогдсон жолооч 2, явган зорчигч 1, Зам тээврийн осолд сургуулийн насны 1, сургуулийн өмнөх насны 1 хүүхэд өртсөн.

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 46 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажилласан. Тухайлбал : БЗД-ийн нутаг Доржийн гудамж, Ноён хурд ХХК-ны хойд замд Мяралзаа ХХК-ны H.Aero City маркийн автобусны жолооч Д нь Н жолоочтой T.Prius маркийн авто машинтай мөргөлдөж жолооч 27 настай эмэгтэй гэмтсэн.

Мөн ХУД-ийн нутаг Чингисийн өргөн чөлөө Тэмээтэй хөшөөний зүүн замд T.Prius маркийн авто машины жолооч М нь явган зорчигч 14 настай эрэгтэй О-г мөргөж гэмтээсэн хэрэг тус тус гарчээ.

 

 

ЗАМЫН ЦАГДААГИЙН АЛБА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?